in ,

ГоёГоё

Цус багадалтыг эмчилж, толгойн өвчнийг намдаах шидэт ундаа: Маш түргэн хугацаанд бэлдэх боломжтой

Цус багадалттай хүмүүст зориулсан хамгийн супер арга бол улаан лооль билээ. Тиймээс бид энэ удаад ямар нэгэн бутлагч, холигч хэрэглэлгүйгээр түргэн хугацаанд хамгийн чанартай улаан лоолийн шүүс хийх аргыг хүргэж байна.

Орц:

  • Улаан лооль – 1.5 кг
  • Давс – өөрийн амтлагаагаар
  • Элсэн чихэр – өөрийн амтлагаагаар

Бэлтгэх ажил:

Гүйцэд боловсорсон, болц сайтай, шүүстэй улаан лоолийг сонгох хэрэгтэй. Лоолио угааж, иш болон хатуу хэсгүүд, гэмтэлтэй хэсгүүдийг авч цэвэрлэнэ. Цэвэрлэсэн лоолио жижиглэж хэрчинэ. Хэрчсэн лоолио гар нунтаглагчаар нунтаглана. Үүний дараа зөөлөн гал дээр 10 минут буцалгана. Дараа нь бага зэрэг хөргөөд, зориулалтын шүүлтүүр юм уу, марлиар шүүнэ. Гарсан шүүсэндээ давс, элсэн чихэр хийж, 2-4 минут буцалгаж нэгэн жигд шүүс болгоно. Энэ шүүсэнд заавал сахар, давс хийх шаардлагагүй.Шүүсээ ариутгасан цэвэр шилэн саванд хийж, мөн ариутгасан цэвэр тагаар тагласны дараа, шүүстэй шилэн саваа жигд бүтэн эргүүлээд тавина. Хадгалахдаа зоорь буюу шүүгээнд хадгална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *