in ,

Хуучирч, өнгөө алдсан цагаан хувцсыг цас шиг цайруулах аргууд: Богино хугацаанд бодит үр дүнг танд мэдрүүлнэ!

Цагаан өнгийн хувцас өнгөө амархан алддаг бөгөөд анхных шигээ цагаан болгох бараг л боломжгүй мэт байдаг. Тиймдээ ч хүмүүс цагаан өнгийн хувцас авахаас эмээдэг талтай. Одооноос айх хэрэггүй. Учир нь та бүхэндээ гэрийн нөхцөлд цагаан хувцасны өнгийг сэргээх байгалийн аргуудыг танилцуулахаар бэлтгээд байна.

Нимбэгний шүүс

1/2 аяга нимбэгний шүүсийг халуун усанд хийнэ. Үүндээ цайруулахыг хүссэн хувцсаа хийж хонуулаарай. Өглөө нь гаргаж аваад, угаалгын машинд хийж угаахад хангалттай.

Цагаан цуу

Цагаан өнгийн хувцсаа угаахдаа тал аяга цагаан цууг угаалгын машиндаа хийж, зайлах тохиргоон дээр тааруулж угаагаарай.

Цагаан өнгийн хувцсаа тусад нь угаах

Цагаа өнгийн хувцсаа үргэлж ялгаж, тусад нь угааж байгаарай. Хамгийн түрүүнд баримтлах ёстой дүрэм шүү.

Цагаан хувцсаа наранд хатаах

Нар цайруулах чадвартай. Тиймээс цагаан өнгийн хувцсаа боломжтой бол наранд хатааж байгаарай. Илүү цайрч, гайхалтай өнгө орох болно.

Хүнсний сода

4 аяга усыг 1 аяга содатай холино. Үүндээ угаах цагаан хувцсаа хийж, 4 цаг байлгаарай. Дараа нь гаргаж аваад ердийн үед угаадаг шигээ угаана.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0