in ,

Энэ найдвартай аргыг зөвхөн туршлагатай ээжүүд л мэддэг. Одооноос хүүхдийн хоолой өвдөх үед үүнийг хэрэглээд бага дээр нь нам дарж байгаарай

Даарснаас болж амархан хоолой өвддөг. Харин хоолой өвчнийг дарж болох байгалийн аргууд олон. Тэр дундаас хамгийн үр дүнтэй гэгддэг аргуудыг та бүхэндээ онцгойлон хүргэхээр бэлтгэлээ. Эм уух гэж яарахын оронд гэрийн нөхцөлд хоолойн өвдөлтөө дараад аваарай.

Та бүхэндээ хоёр өөр төрлийн жорыг танилцуулж байна.

 

Эхний арга:

Ижил хэмжээтэй зөгийн бал, архи, гич, гурил, ургамлын тос болон усыг хольж зуурна. Үүнийгээ бага зэрэг халааж бэлтгэнэ. Халааж бэлтгэсэн зуурмагаа бинт эсвэл цэвэрхэн нимгэн даавуун дээр тавиад, эрүүний дор байрлуулж боогоорой.

Гадуур тугалган цаасаар давхарлаж боогоод, ахин давхар ороолт зүүнэ. Ингээд дулаахан хэвтэж, 1 цаг байлгаарай. Хэрэв боломжтой бол 2-3 цаг байлгавал илүү сайн үр дүнтэй.

Хоёр дахь арга:

Хоёр халбага зөгийн бал, нэг халбага хэрчсэн зуун наст, 3 халбага архийг хольж бэлтгэнэ. Үүнийгээ мөн л даавуу эсвэл бинт дээр тавьж, эрүүний дор байрлуулж бооно. Тугалган цаасаар гадуур нь ороож, ороолт зүүхээ мартаж болохгүй. Мөн ижил 1-2 цаг байлгахад хангалттай.

Та дээрх хоёр аргын алийг ч хэрэглэж болно. Гол нь тууштай байж дарааллаад хэдэн өдөр ашиглахад хангалттай. Богино хугацаанд хоолойны өвдөлтийг намдааж, улайлтыг дарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *