in ,

Би гайхалтай ач тусыг нь өөрийн биеэр мэдэрснээсээ хойш өглөө бүр цагаан гаатай цай уудаг болсон!

Маш олон хүмүүс өглөөний цайндаа ногоон цай эсвэл кофег тогтмол уудаг. Эдгээр нь хэдийгээр амттай ч, таны эрүүл мэндэд төдийлөн эерэг нөлөөг үзүүлж чадахгүй билээ. Иймд бид та бүхэндээ өглөөг эрч хүчтэй эхлүүлэх, тэрчлэн олон төрлийн өвчнөөс сэргийлэх тустай цагаан гаатай цайг хэрхэн бэлтгэх тухай хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Цагаан гаатай цай

  • Цагаан гаа нь найрлагандаа С, В6 витамин болон эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд өвдөлтийг намдаах, үрэвслийг дарангуйлах, амьсгалын замын өвчнүүдийг эмчлэх тустай байдаг. Түүнээс гадна дараах ашиг тустай.
  • Дархлааны тогтолцоог бэхжүүлдэг – Цагаан гаанд агуулагдах “gingerol”, “shogaol” хэмээх идэвхитэй найрлагууд нь вирус болон бактерийн эсрэг шинж чанараараа таны дархлааны системийг бэхжүүлж чадна.
  • Үрэвслийн эсрэг үйлчилнэ – Түүнээс гадна биеийн бүхий л төрлийн үрэвслийг багасгаж, олон өвчнөөс хамгаалах болно.
  • Тархины үйл ажиллагааг сайжруулдаг – Цагаан гааг тогтмол хэрэглэснээр, таны ой санамж, тархины цусан хангамж нэмэгддэг тул эмч нар, дунд болон ахмад насны бүсгүйчүүдэд түгээмэл санал болгодог. Мөн түүнээс гадна, стресс болон бусад асуудлаас сэргийлнэ.
  • Цусны эргэлтийг сайжруулах – Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулж, артерийн судаснууд агшихаас сэргийлдэг. Ингэснээр холестерин, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд зүрхний шигдээсийн эрсдлийг багасгадаг.
  • Хоол боловсруулалтыг сайжруулна – Ходоодны хямрал, дотор муухайрах, бөөлжих, цочромтгой, суулгах гэх мэт шинж тэмдгүүдийг эмчилдэг.
  • Хорт хавдраас хамгаалах – Олон тооны судалгаанаас харахад цагаан гаа нь хорт хавдрын эсийн өсөлтөөс урьдчилан сэргийлж, арьс, элэг, давсаг, нойр булчирхайн хорт хавдрын эсрэг үр дүнтэй байдаг.

Цайны хандыг хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • 4-6 жижиг хэрчим цагаан гаа
  • 500 гр буцалсан цэвэр ус
  • Органик зөгийн бал /амтлах зорилгоор бага хэмжээтэй/

Хийх арга:

Усаа савандаа хийж, буцалгасны дараа дээр дурдсан хэмжээгээр цагаан гааг нэмж галаа бууруулна. Дараа нь ахин 15 минут буцалгаж, цайгаа аягалаарай.Үүн дээрээ амт оруулах зорилгоор багахан хэмжээтэй зөгийн бал нэмж хутгаад, шимж уугаарай. Тус жорын дагуу өглөө бүр цай бэлтгэн уувал, та дээрх өвчлөлүүдээс өөрийгөө бүрэн сэргийлж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *