Үл үзэгдэх мангасууд өөрийнхөө цагийг тэсэн ядан хүлээж байгаа, дэр, орны матрасанд нуугдаад… Яг л аймшгийн киноны үйл явдал харагдаж байна уу? Энэ бол бодит үнэн, өдөр болгон тулгарч байгаа үнэн. Энэ бол тоосны хачиг – сапрофит, маш цэвэрхэн айлд ч хэдэн тэрбумаараа амьдарч л байгаа.
Тоосны хачиг
Тоосны хачиг гэж ямар амьтан байна вэ? Аалзны аймагт хамаарах үетэй микро биет, бидний үхэжсэн арьсаар хооллоно. 0,1-05 мм хэмжээтэй, жирийн нүдээр олж харахгүй.
Тоосны хачиг нь бүлгээр амьдардаг буюу 1 грамм тоосонд 10-10,000 мянган хачиг ногдоно. Нэг эрэгчин хачиг дунджаар 4 сар амьдарна, эмэгчин нь 300 хүртэл өндөг гаргана. Хэдхэн грамм тоос авлаа гэхэд хэдэн мянган хачиг цуг байна гэж ойлгоорой. Чиний матрасны тухайд гэвэл хачиг үржих таатай орчин.
Тоосны хачиг нь хүн хазахгүй, өвчин тараахгүй ч гэсэн эрүүл мэндэд хортой. Хортон шавьж өөрөө өвчин үүсгэгч биш харин тэдний ялгадас эрүүл мэндэд хор хөнөөл авчирна. Тоосны хачгийг судалж үзэхэд харшил үүсгэж байсан (ялангуяа амьсгалын замын өвчтэй хүмүүст) ажээ.
Бронхийн астамтай хүмүүсийн 80% нь тоосны хачгийн харшилтай байгааг судалгаагаар тогтоосон. Үүнээс гадна томоохон хот суурин газрын оршин суугчдын 25% нь харшлаар шаналж байгааг тогтоожээ.
Гэрт тоосны хачиг бий болсныг хэрхэн тодорхойлох вэ?
Харшлын анхны шинж тэмдгийг юуны түрүүнд анхаарна. Үүнд:
- Байнга нус гоожиж хамрын ханиад хүрэх
- Байнга найтаалгах
- Ханиалгах
- Амьсгал боогдох
- Нулимс гоожих
- Хавагнах
Хэрвээ эдгээр шинж тэмдэг нь ямар нэгэн шалтгаангүйгээр дангаар үүссэн (ялангуяа өглөөний цагаар) бол матрасанд үүрлэсэн үл үзэгдэгч мангастай тэмцэх цаг болсныг илтгэнэ. Тоосны хачгаас нэг мөр салах боломжгүй, гэхдээ хэмжээг нь багасгах бүрэн боломж бий.
Гэрт үржсэн тоосны хачгийг багасгахын тулд шалаа байнга цэвэрлэх, тоосоо арчих, матрас, орны тоосыг соруулах, унтлагын өрөөг сэрүүхэн байлгах, чийгшлийг багасгаж агаарын ионжуулах хэрэгтэй. Ялангуяа матрасны ариун цэврийн сайтар сахина.
Матрасыг тоосны хачгаас хэрхэн цэвэрлэх вэ?
Танд шаардлагатай зүйл:
- 2 стакан уксус
- Хүнсний сод
- Зөөлөн сойз
- Тоос сорогч
Хэрэглэх арга:
- Шүршдэг саванд уксусаа хийгээд матрасандаа цацаад сойзоороо болгоомжтой арчина. Үндсэн орц болох уксус нь ариутгаж байгаа юм. Тоосны хачиг ялгаруулах харшлын эх сурвалжийг арилгаж, сальмонелл, гэдэсний савханцар зэргийг устгана.
- Матрас хатангуут дараагийн алхамд шилжинэ. Хүнсний содоо цацаад 30 минут байлгана. Дараа нь тоос сорогчоор соруулж аваарай. Сод нь эвгүй үнэрийг дарахаас гадна хамгийн чухал ажлыг хийнэ – тоосны хачгийг устгана.
- Бэлэн! Матрасыг ариутгалаа, нэг хэсэгтээ эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл учруулахгүй.
Тоосны хачгийн талаар багахан ч гэсэн ойлголттой болоход уг нийтлэл тусалсан гэж найдаж байна. Энэ аюулт дайсантай хэдий хэр эрт тэмцэж эхэлнэ төдий чинээ эрт аюулаас аврагдана.