in ,

Нүдний доорх xөх толбыг хэрхэн богино хугацаанд ор мөргүй арилгах вэ? Эдгээр 7 арга танд туслах болно!

Нүдний доорх xөх толбо нь тийм ч тааламжтай зүйл биш, ихэвчлэн ядарсны улмаас гардаг. Тиймээс өдөр болгон 8 цаг бүтэн нойртой унтах нь гадаад төрхөнд маш чухал юм.

Xөх толбо нь ген эсвэл харшилтай ч холбоотой байж болно. Өнөөдөр та бүхэндээ xөх толбыг арилгах 7 аргыг танилцуулахаар бэлдлээ.

Өргөст хэмх

Өргөст хэмх нь антиоксидант тул тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Хэрчим өргөст хэмхийг хагас цаг хөргөгчинд хийгээд дараа нь нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа нүүрээ хүйтэвтэр усаар угаана.

Амтат бүйлсэн самрын тос

Энэ тос арьс чийгшүүлж хаван бууруулдаг. Унтахаасаа өмнө хэдхэн дусал тосыг нүднийхээ доогуур түрхэж иллэг хийнэ.

Иллэг

Нүдний доод зовхиноос дээш чиглэлд зөөлөн иллэг хийнэ, ингэснээр энэ хэсгийн цусан хангамж сайжрахад хүргэнэ. Дараа нь чийгшүүлэгч тос түрхээрэй. Арьсыг чийгшүүлж xөх толбыг багасгах үйлчилгээ үзүүлнэ.

Улаан лоолийн шүүс

Антиоксидантаар баялаг, мөн улаан лоольд агуулагдах ликопин нь арьс чангалах үйлчилгээ үзүүлдэг. Нүднийхээ доод зовхинд улаан лоолийн шүүс түрхээд 10 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Ургамалтай мөс

Мөс нь арьсыг чангалж илүү уян хатан болгодог. Үрчлээ багасгаж, хаван буулгана гэсэн үг. Үр дүнг нэмэхийн тулд ургамлын ханд хөлдөөж мөс бэлдэнэ.

Халбага яншуй, цэгцүүхэй, базилик эсвэл алтан товч цэцгийг тус бүр 200 мл буцалсан халуун усанд хийж 2 цаг хандална.

Хандаа шүүгээд мөсний хэвэнд хийж хөлдөөнө. Өглөө болгон нүдээ мөсөөр арчина.

Цай

Цай нь танинам, антиоксидант, кофеиноор баялаг тул хаванг бууруулж, xөх толбо бүдгэрэхэд нөлөөлнө. Ногоон эсвэл байхуу цай хандлаад хөвөнд шингээж нүдэн дээрээ 15 минут тавина.

Төмсний шүүс

Төмс нь С амин дэмээр баялаг тул залуужуулах, цайруулах үйлчилгээтэй. Төмсөө үрж жижиглээд 2 ширхэг хөвөнд шингээн нүдэн дээрээ 10 минут тавина. Усаар угааж цэвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *