Таны нүүр царай сэтгэл хөдлөлөөс илүү олон зүйл хэлж өгч чадна. Энэхүү аргаар та өөрт байгаа нууцлаг өвчин зовиурыг илрүүлж болох юм.
Хүний арьс, ялангуяа нүүр царай хүний эрүүл мэндийн байдлыг харуулж байдаг билээ. Эрүүл сайхан арьс зөвхөн гоо сайхан төдийгүй таны биеийн байдлын тухай маш их зүйл хэлж өгч чадна.
Эрүүл сайхан арьс хүний биеийг эрүүл гэдгийг харуулж байгаа бол арьсны ямар нэг өчүүхэн боловч өөрчлөлт тухайн хүний эрүүл мэнд мөн бас төдий хэмжээгээр эрүүл бус гэдгийг харуулж байх боломжтой. Face Mapping-ийн судалгаагаар арьс хүний биеийн дотоод эрүүл мэндийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг гэнэ.
Ингээд таны эрүүл мэндийн тухай, тоддорхой хэсгийн арьс чухам юу хэлж өгч чадахыг мэдэхийн тулд цааш үргэлжлүүлэн уншина уу.
Байрлал: Духны хэсэг
Тайлбар: Дух нь хоол боловсоруулах эрхтэн, мэдрэлийн системийн үйл ажиллагаатай холбоотой учир хоол боловсоруулах ажиллагаа суларч стресс үүссэн байна.
Шийдэх арга зам: Юуны өмнө чихэрлэг болон өөх тос ихтэй боловсруулсан хүнснээс зайлсхийх хэрэгтэй. Аль болох ширхэглэг ихтэй хүнсний ногоо, жимс хэрэглэж хоол боловсруулах эрхтний ажиллагаанд дэм болох хэрэгтэй. Сэтгэлээ тайтгаруулахын тулд бясалгал, иогоор хичээллэ. Бүлээн устай нимбэгний шүүс, багваахай цэцэгний цай уух нь хордлого тайлах сайн үйлчилгээтэй билээ.
Байрлал: Нүдний доод хэсэг
Холбоотой эрхтэн: Бөөр
Тайлбар: Нүдний доор хавдах, хавагнах нь бөөрний үйл ажиллагаа доголдсоны үндсэн шинж юм. Мөн нүдэн доорх хаван нь бөөрний үйл ажиллагаа буруу явагдаж байгааг тодорхойлж байж болно.
шийдэх арга зам: Шингэн дутагдахаас сэргийлж аль болох их шингэн зүйл уу. Ингэснээр бөөрний үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахад тус болох ба дээр нь сайн унтаж, аливаа зүйлд санаа зовохгүй тайван байж архи дарс болон кофе бага хэрэглэх нь зөв.
Байрлал: Хацар
Холбоотой эрхтэн: Уушиг, бодисын солилцоо муу,
Тайлбар: Хацар бол уушгины тусгал гэдгийг хүмүүс сайн мэддэг. Хацар дээрх өнгөгүй толбо нь таны бие дэх бодисын солилцоо маш сулхан буюу хэрэгцээт тэжээлээ муу авч байна гэсэн үг.
шийдэх арга зам: Амьсгалын дасгал нь уушгины багтаамжыг сайжруулдаг билээ. Мөн зүрх судасны системийг сайжруулах замаар уушгины үйл ажиллагааг дээшлүүлж бодисын солилцоог эрчимжүүлнэ. Мөн хоол хүнсээ сайн зажилж, ногоон цай, антиоксидантаар баялаг хоолны дэглэм барих хэрэгтэй.
Байрлал: Хамар
Холбоотой эрхтэн: Зүрх судасны систем
Тайлбар: Хамар бол агааржуулах үүрэгтэй эрхтэн. Тиймээс энэ хэсгийн арьсанд ямар нэг өөрчлөлт байгаа бол энэ нь артерийн даралттай холбоотой юм.
Шийдэх арга: Авокадо, тарган загас, хүйтэн, шахах аргаар гаргаж авсан оливийн тос, самар зэрэг зүрхэнд сайн хүнс ихээр хэрэглэх болон архи дарс, кофеноос татгалзах хэрэгтэй.
Байрлал: Доод уруул
Холбоотой эрхтэн: Хоол боловсруулах
Тайлбар: Ходоодны үйл ажиллагаа ямар байгааг доод уруул харуулана. Боровтор өнгөтэй толбо байвал энэ нь хоол боловсруулах ферментийн дутагдал, ходоодны элдэв паразит болон шимэгч хорхойтой холбоотой юм. Хамгийн анхны шинж чанар нь зэвхий-улаан өнгөтэй уруул билээ.
Шийдэх арга: Мах, ногоон навчит хүнсний ногоо, шош зэрэг төмөр ихтэй хүнс аль болох ихээр хэрэглэх.
Байрлал: Хэл
Холбоотой эрхтэн: Уушиг, хордлого
Тайлбар: Хэлний захаар өнгөр тогтож байвал уушгины ажиллагаа сайн биш байна гэж ойлгож болох ба харин цайвардуу өнгөтэй өнгөр хэлний дунд болон арын хэсгээр ихэсвэл ходоод дахь хорны хэмжээ их байна гэж ойлгож болно.
Шийдэх арга: Амьсгалын янз бүрийн дасгал, техник хэрэглэж сурч уушгины ажиллагааг сайжруулж болох бөгөөд хордлого тайлах арга хэмжээ авах хэрэгтэй. Хордлогонд сайн төрөл бүрийн хүнсний ногоо ихээр хэрэглэн 3 хоногийн турш хоолны дэглэм, хордлого тайлах араг хэмжээ авах хэрэгтэй.
Байрлал: Эрүү
холбоотой эрхтэн: Гормон болон стресс
тайлбар: Эрүүний эргэн тойрон янз бүрийн толбо үүсвэл энэ нь гормоны тэнцвэр алдагдсан болон стресс буюу сэтгэл санааны хямралд байгаагийн шинж.
шийдэх арга: Аль болох элдэв химийн бодис агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн ашиглан толбо арилгахаас зайлсхийгээрэй. Мөн гормон дэмжигч хүнс болон эм тариа хэрэглэж болно. Сэтгэл санааны хямралыг даван туулахын тулд сайн унтаж, тайван байх хэрэгтэй.