in

ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХахаХаха ГунигтайГунигтай

Унтаж байхдаа шүлсээ гоожуулдаг хүмүүс өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Учир юу вэ гэвэл…

Унтах бол хүний биеийн хамгийн суурь үйл ажиллагааны нэг юм. Хэрвээ та үр дүнтэй, идэвхтэй амьдралаар амьдрая гэвэл сайн нойр авч байх хэрэгтэй бөгөөд нойргүйдлээс өөрийгөө хамгаалж, дутуу нойртой байхаас татгалзах хэрэгтэй юм.

Хүн шөнө дөлөөр хангалттай, тайван унтаж чадахгүй байх нь хүний тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг төдийгүй эрүүл мэндэд ч ноцтой хохирол учруулж болзошгүй.

Унтах нь хүний бие махбодийн зайлшгүй чухал шаардлага төдийгүй нэгэн төрлийн таашаал байдаг боловч бид тэр болгон тайван унтаж чаддаггүй. Учир нь ажил төрөлдөө явах, сургууль цэцэрлэгт сурах зэрэг өдрийн турш хийх ажил их бий.

Хангалттай унтаж чадаагүйгээс амархан ядардаг хүмүүс ямар нэг зовиур мэдрэх, энергийн дутагдлаас янз бүрийн өвчнөөр өвдөх магадлал их байдаг. Тиймээс хүний бие унтах шинэ мөчлөг бий болгох гэж оролддог ба ийм үед та автобус юм уу ширээн дээрээ унтсан байдаг билээ.

Та сайхан унтаж босоод дэрний орчим норсон байхыг анзаарч болох юм. Бид хэн нэг нь шүлсээ гоожуулан унтаж байхыг хараад доог тохуу хийдэг болохоороо ийм явдал өөрт тохиолдоход эвгүйцдэг боловч та ингэж унтдаг хүний нэг байгаадаа баярлах хэрэгтэй юм.

Унтаж байхдаа шүлсээ гоожуулах нь таны нойр хангалттай хэмжээгээр үргэлжилсэн, бие амарсан гэдгийг харуулж байгаа хэрэг. Нойрны хэд хэдэн үе байдаг бөгөөд “нүдний хурдан хөдөлгөөн” гэж нэрлэдэг тэрхүү нойрны хэсэг таны гүн, сайн унтах нөхцлийг бүрдүүлдэг юм.

Шүлсээ гоожуулан унтаж байгаа нь “нүдний хурдан хөдөлгөөн” гэж нэрлэх тэрхүү гүн нойрны хэсэг тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд бүх бие маш сайн амарч чадаж байна гэсэн үг.

Нөгөө талаар та шүлсээ гоожуулдаггүй бол таны амралт хангалтгүй, нойрон дундаа таны дадал зуршил байнга өөрчлөгдөж байгаагийн шинж байж болох юм. Та хувь хүнийхээ хувьд болон ажил мэргэжилдээ өсөн дэвжиж, амжилт гаргахад нойр чухал ач холбогдолтой гэдгийг санаарай. Тиймээс нойртой холбоотой ямар нэг бэрхшээл байвал эмчид хандах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *