in

ГоёГоё

Загасны ордод төрсөн хүмүүсийн талаар зайлшгүй мэдэх ёстой зүйлс. Тэднийг ойлгоход танд тус нэмэр болно

Эелдэг зөөлөн, хайрлаж халамжилдаг алтан зүрхтэй хүмүүс өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийн урхинд амархан ордог. Тэд гүн бодолдоо автана, бодит байдлаас зугтаана, заримынх нь дотоод сэтгэл маш гүнзгий – ойлгоход хэцүү байдаг, харин зарим нь уйтгар гунигийг өөрийн үлгэр шиг уран зөгнөлөөр чимэглэж чадна.

Загас – бусад ордуудаас хамгийн мөрөөдөмтгий орд, тэд уран бүтээлч сэтгэлгээгээрээ бусдаас онцгойрно. Эргэн тойрны хүмүүс тэднийг ойлгохгүй мэт сэтгэгдэлтэй явах бөгөөд энэ нь тэднийг депресст ороход нөлөөлдөг.

Бидэнд тэднээс суралцах зүйлс их бий, багахан хүч гаргаад тэднийг ойлгохыг хичээгээрэй. Бидний нийтлэл Загасны ордыг ойлгоход багахан ч гэсэн тус нэмэр болно гэж найдлаа.

Тэднийг ойлгоход яагаад амаргүй байдаг вэ? Яагаад гэвэл:

Тэд тусгаарлагдмал байх нь их

Тэд бидний л нэгэн адил бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг, гэхдээ тэд өөрийгөө илэрхийлэх зөв үгээ олж чаддаггүй юм. Өөртөө шингэж олон цагаар ганцаараа байна, энэ нь тэдэнд ойртохыг хүссэн хүмүүст том саад бэрхшээл болон хувирдаг. Хэрвээ та түүнтэй ойртох хичээл зүтгэлээ үргэлжлүүлээд байвал нэг л өдөр өөрийгөө нээнэ, гэхдээ цаг хугацаа хэрэгтэй.

Тэднийг хайрлаж, хүндэлж, ойлгож харилцаарай – тэгвэл тэдний хүндэтгэлийг хүлээж чадна. Тэдний дотоод ертөнц заримдаа байж суулгах газаргүй болгох тул бодол, уран бүтээлээ хийж тайвшрахыг хүсдэг. Тэдэнтэй уран зохиол, урлаг, уран бүтээлийн талаар яриа өрнүүлээрэй, сэтгэл нь өөрийн эрхгүй сэргээд л ирнэ.

Загаснууд бодит байдлаас уран зөгнөлийн ертөнцийг илүү хүснэ

Тэд орчин үеийн ертөнцөд сэтгэл дундуур байх талтай, яагаад гавал тэд маш их шаардлага өндөртэй, аливаад өөрийгөө хязгаарласан хүмүүс. Дэлхий ертөнцийн хурдыг тэд гүйцдэггүй гэж хэлж болно, ингээд л өөрсдийнхөө дотоод сэтгэл, уран зөгнөлтэйгөө хоцорно. Тэд бүдүүлэг харагдахыг хүсэхгүй, тэдний амьдарч байгаа ертөнц нь тэднийг хурдан ядраадагт л гол шалтгаан оршино. Энэ зан чанарыг нь ойлгож чадвал нөхөрлөж найзлах боломж улам л нэмэгдэнэ.

Хүмүүстэй дотно харилцаа үүсгэхийг хүснэ, гэхдээ сэтгэлийг нь өвтгөх вий гэсэн айдастай байдаг

Тэд сайхан сэтгэлтэй, төлөв даруу хүмүүс. Энэ зан чанарыг нь ашиглах хүмүүс ч цөөнгүй гарч ирдэг. Загасны ордныхон романтик халуун дотно харилцаа хүсэмжилдэг хэдий ч хайр дурлалын харилцаанд бүтэлгүйтэж үзсэн. Энэ бүтэлгүй харилцаанаас тэдэнд айдас үлджээ. Хэрвээ тэдний айдсыг давж гарахад тусалж итгэлийг нь хүлээвэл удаан жилийн бат бөх харилцааг үүсгэж чадна.

Тэдний зүрх нээлттэй

Сэтгэл хөдлөл ихтэй, зүрх сэтгэлээ бүрэн нээх чадалтай хүмүүс. Тэд амархан дурлана, тийм ч учраас хайр дурлалын харилцаа нь бүтэлгүйтэх талтай. Хүмүүсийн зөвхөн сайхан зан чанарыг л олж харахыг хичээдэг, тэдний сэтгэлийг шархлуулсан хүнийг ч муугаар хэлэхгүй. Хэрвээ зүрх сэтгэлийг нь гүн шархлуулж гомдоосон бол тэд таныг уучилж чадна, гэхдээ хэзээ ч мартахгүй. Шинэ харилцаанаас ихийг хүсэн хүлээдэг ч хүлээлтийг нь тэр болгон биелүүлдэг хүн ховор. Сайн сайханд итгэх итгэл нь тэднийг цааш хөтөлнө. Итгэл үнэмшил, хүч чадал нь шавхагдсан ч гэсэн хамаагүй тэд сайн сайхны төлөө зүтгэнэ.

Тэд ганцаараа байхыг хүснэ

Тэд өөрсдийгөө ойлгуулахын тулд багагүй хүч зарцуулдаг гэж дээр дурдсан. Эрч хүчээ сэлбэхийн тулд тэд ганцаараа байхыг эрхэмлэнэ. Гэхдээ үүний зэрэгцээ бусдын хайр, халамж, анхаарлыг ч хүсэх нь мэдээж. Хэрвээ та Загастай нөхөрлөж байгаа бол ганцаараа байлгах болон бусадтай харилцах харилцааг нь тэнцвэржүүлэхэд нь туслаарай.

Та Загасны ордын танил уу, хайртай хүн үү, хамаагүй, тэд танаас хэт холдох ёсгүй. Тэдэнд нэг талаасаа эрүүл харилцаа хэрэгтэйгээс гадна өөрөө өөртэйгөө үлдэх нь бас чухал. Тэдний ганцаараа байх шаардлагыг нь хүндэлж боломжийг олгож байх хэрэгтэй. Гэхдээ хажууд нь хань болж суухыг мартаж болохгүй.

Тэд маш бие даасан

Тэд хайр дурлалын романтик харилцаанд оролцож байхдаа ч ганцаараа л байдаг. Хувийн харилцаа нь заримдаа тэднийг зовоож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх учраас өөрийнхөө хүчийг сэлбэхийн тулд ганцаар байхыг хүсдэг.

Тэдэнд гомдох хэрэггүй. Тэд танаас зайгаа барьж байгаа хэрэг бус, магадгүй таныг жинхэнээсээ хайрлаж, халамжлах цорын ганц хүн байж болно. Тэд бусдад бүх итгэл найдвараа хүлээлгэдэггүй, асуудлаа өөрийн чадал, оюун ухаанаар шийдэхийг хичээдэг хүмүүс.

Leave a Reply

Your email address will not be published.