Бие дэх шээcний xүчлийн хэмжээ – эрүүл мэндийг илтгэх нэг чухал үзүүлэлт. Шээcний xүчлийн хэмжээ их байх нь зүрх судас, өөхлөлт, атеросклероз болон артрит, тулай зэрэг өөр бусад таагүй өвчний эх сурвалж болно. Тиймээс уг бодисын хэмжээг тогтмол хэвийн хэмжээнд байлгах ёстой. Хоол хүнсний дэглэмдээ багахан өөрчлөлт хийхэд л хангалттай.
Та бүхэндээ ямар хоол хүнс түлхүү хэрэглэхийг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр хүнс нь шээcний xүчлийн хэмжээг багасгана. Та артритгүй байсан ч хамаагүй.
Артритийн үеийн хоолны дэглэм
Хэрвээ та артрит болон тулай өвчнөөр шаналдаг бол – хоолондоо онцгой анхаарал хандуулах ёстой. Мөн шээcний xүчлийн өндөр хэмжээнд ч гэсэн хоолны нарийн дэглэм маш чухал. Артритийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэхийн тулд согтууруулах төрлийн ундаа, амттан, пурин хэмээх бодисоор баялаг хоол хүнснээс эрс татгалзах ёстой. Жишээ нь, далайн гаралтай хүнс, шувууны мах болон улаан мах. Мөн мөөг вандуй, бууцай, спаржа болон цэцэгт байцаанаас татгалзана.
Шээcний xүчлийн хэмжээг тэнцвэржүүлэхэд дараах хоол хүнс нөлөөлнө.
Ус
Хүний бие махбодь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хангалттай шингэн хэрэгтэй. Ус нь биеэс хорт бодисыг хөөнө. Өдөрт 10-12 стакан ус ууснаар та эрүүл мэндээ дэмжиж чадна.
Жимсгэнэ
Жишээ нь, интоор нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж шээcний xүчлийн хэмжээг багасгадаг. Уг жимсгэнэ нь маш xүчтэй өвдөлт үүсгэх шээcний xүчлийн талст үүсэхээс хамгаална. Мөн шээcний замын үрэвслийг дарахад нөлөөлдөг байна.
Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг нь ч мөн адил үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Тиймээс хэрэглэх хоол хүнсний жагсаалтандаа заавал оруулна.
Лайм
Нимбэгийн xүчил агуулдаг – шээcний xүчил уусгагч байгалийн бодис. Тал лаймын шүүсийг шахаад өдөрт хоёр удаа ууна. Энэ бол артритаас урьдчилан сэргийлэх шилдэг арга.
Алим
Алимны xүчил – шээcний xүчил саармагжуулагч. Тиймээс тогтмол алим иддэг хүмүүс артрит эсвэл тулайгаар өвдөнө гэж айх хэрэггүй. Өдөрт нэг алим идэхэд л хангалттай.
Ногоон цай
Өдөрт нэг аяга ногоон цай уувал цусанд шээcний xүчил хуримтлагдахгүй, ингэснээр артритын эрсдэлийг багасгана. Кофе, байхуу цайны оронд ногоон цай уухыг зөвлөж байна. Эрүүл мэндэд маш их ашиг тустайг бүү март.
Усархаг ногоо жимс
Цус шингэлэх үйлчилгээтэй тул биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөлнө. Жишээ нь: улаан лооль, брокколи, өргөст хэмх.
Омега – 3
Омега-3 агуулсан хүнс нь үрэвсэлтэй тэмцэж хаван буулгадаг: хушга, маалингын үр, яргай, скумбр зэрэг загас багтана.
Оливын тос
Хэрвээ та тулай эсвэл артритаар шаналж байгаа бол хоолоо оливын тосоор бэлдэнэ. Антиоксидантаар баялаг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
С амин дэмийн агууламжтай хүнс
С амин дэм нь шээcний xүчлийг задалж биеэс хөөдөг. С амин дэмийн эх сурвалж: лайм, жүрж, нимбэг, амтат чинжүү, киви болон ногоон өнгөт ногоо.
Ширхэглэг өндөртэй хүнс
Ширхэглэг нь шээcний xүчлийг задалж бөөрөөр шүүгдэх ачааллыг багасгадаг. Ширхэглэгээр баялаг хоол хүнс гэвэл: алим, өргөст хэмх, лууван, овьёос, гадил, брокколи, цоохор майлз, лийр, үхрийн нүд.
Хоол хүнсэндээ ийм төрлийн ногоо, жимсийг нэмэх хэрэгтэй. Ингэснээр та артрит болон тулай өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж чадна. Хоолны дэглэмээ багахан өөрчлөхөд л урт удаан аз жаргалтай амьдралаар амьдарна.
Нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.