in ,

Биенээс гарах янз бүрийн үнэр эрүүл мэндийн байдлыг илтгэж байдаг. Тиймээс тэдгээр үнэрийг хянахын тулд дараах аргуудыг ашиглаарай

Хөлрөх нь бие махбодид хэрэгтэй гэдэг нь эргэлзээгүй. Нэгдүгээрт, хөлс арьсыг сэрүүцүүлдэг учраас бие халахаас хамгаална. Үүнээс гадна хорт бодисыг биеэс гадагшлуулдаг байна.

Худалдааны хөлс дарагч нь үнэр дарах, хөлс гарахаас хамгаалдаг.

Хөлс өөрөө үнэргүй, харин харанхуй чийгтэй орчинд байсан нян л үнэрийг ялгаруулдаг байна. Эрүүл хүний хөлс ямар ч үнэргүй байх ажээ.

Одоо таны бие дээр үржиж байгаа нянгийн талаар ярилцъя. Энэ нь таны идэж байгаа хоолтой шууд холбоотой. Мөн гадны хүчин зүйлс нөлөөлнө. Тиймээс бид хөлрөхөд бие дээрх нян хөлсөөр тэжээгдэж тодорхой үнэр ялгаруулна.

Хөлсний химийн бүтцийг авч үзвэл маш төвөгтэй дүр зураг гарч ирнэ. Нэгдүгээрт, эрдэс бодис болон бодисын солилцооны хаягдал, үүнд уураг, ферментүүд, өөх тос, сахар, металл илэрдэг.

Юуны түрүүнд глицериний орцоос шалтгаалж (биеэс ялгаруулдаг сахар) том хүний хөлс хүүхдийнхээс өөр байдаг. Нян нь сахарын орчинд үрждэг ч гэлээ бэлгийн бойжилт нь бүрэн явагдаагүй учраас хүүхдийн хөлс үнэргүй байх шалтгаан болно.

Харин хөлснөөс ялгарч байгаа үнэр бүтцээрээ ялгаатай

Биеийн үнэрийн шалтгаан:

  • Биеийн үнэрт хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:
  • Бөөрний өвчин анагаах кистагон
  • Чихрийн шижин анагаах метформин
  • Тамирчдын хэрэглэдэг карнитин
  • Депрессийн эсрэг хэрэглэдэг веллбутрин

Мөн нүүрс усны агууламж багатай хоол биеийн үнэрт нөлөөлдөг нь сонирхолтой юм. Учир нь өөрийн нүүрс усыг шавхсаны эцэст элэг уургийг түлш болгон ашиглаж байгаатай холбоотой. Хөлсөнд агуулагдах аммиак нь уургийн солилцооны гаж нөлөөнд үүссэн бодис гэж үздэг.

Эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн үнэр адилгүй байдаг нь бие махбодийн тосны хүчлийн онцлогоос болдог. Хүн болгоны үнэр ч адилгүй.

Зарим нэг эмчилгээний улмаас эвгүй үнэртэнэ.

Элэг, бөөрний өвчлөл биед хорт бодис хуримтлагдахад хүргэж эвгүй үнэртэй болгодог.

Чихрийн шижний үед инсулиныг тэнцвэржүүлэхийн тулд кетон (хүчлийн нэг төрөл)-ыг хэд дахин боловсруулснаар жимсний үнэр ялгаруулдаг.

Дараах зөвлөмж биеийн үнэрээ хянахад тусална:

Хөлөө норго – эвгүй үнэр гаргаж байгаа арьсан дээрх нянгаас салах шилдэг арга, бас сэргээх үйлчилгээтэй.

Хүнсний сод ашиглана – содтой зуурмагаар сугаа арчаарай. Үнэрийг дарж халдваргүйжүүлнэ. Дараа нь сайтар угааж цэвэрлэх ёстой.

Хлорелл иднэ – энэ ургамал хлорфилл гэх бодис ихээр агуулдаг: биеэс хорт бодис хөөнө, үнэр дарна, амин дэм, эрдэс бодисоор баялаг. Мөн амьсгал сэргээх үйлчилгээтэй.

Антипеспирант/хөлс дарагч хэрэглэхгүй байх – худалдааны хөлс дарагч химийн орц ихтэй байдаг тул хөхний хорт хавдар, толгойн өвчин, Альцгеймерийн өвчин үүсгэгч гэж үздэг. Мөн химийн орцоос болоод үнэр дарах бус бүр ч хурцлах талтай.

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн бүү ид – боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах сахар, химийн нэмэлтүүд нь нян үржих нөхцөл болно.

Нянгийн эсрэг саван бүү хэрэглэж бай – нянгийн эсрэг саванд агуулагдах триклозан нь сайн, муу бүх нянг устгана. Үүнээс гадна дархлааны системийг эвддэг байна.

Ашигтай зөвлөгөө:

Лаурины хүчилтэй шүүгээгүй кокосын тос – хөлс дарах хүчтэй бодис болно: дээрээс нь уг тос нь шим тэжээл ихтэй учраас арьсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.

Нимбэгийн шүүс – байгалийн гаралтай үнэр дарагч. Яагаад гэвэл нимбэг нь нян устгагч элемент агуулсан. Хамгийн гол нь суганы үс авсны дараа шууд түрхэж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published.