in

ГоёГоё ГунигтайГунигтай Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв

Хамгийн ухаалаг эмэгтэйчүүд дараах зурхайн ордуудад төрсөн байдаг. Та энд багтсан эсэхээ олж мэдээрэй

Эрчүүд ухаантай эмэгтэйтэй хайр дурлалын харилцаа үүсгэхийг хүсдэггүй гэсэн яриа бидний дунд байдаг. Гэхдээ “smart is the new sexy” гэдгийг бас мэднэ. Ямартай ч миний ажигласнаар эрчүүд ухаантай бүсгүйчүүдэд татагддаг.

Ямар ордны бүсгүй хамгийн ухаантай вэ? Энэ гурван орд байгалиас заяасан ухаантай гэж зурхайчид үзэж байна, тэд эрчүүдийг өөрийн эрхгүй татаж чадна.

Та бүхэндээ ямар ордны бүсгүй гоц ухаан, гүйлгээ сэтгэлгээгээр гайхагдаж байгааг танилцуулахаар бэлдлээ.

3-р байр – Матар

Балчир охин байхаасаа л оюун бодол нь цэгцтэй, тайван, аливаад болгоомжтой ханддаг байсан. Тэд маш анхааралтай бас асуудалд нухацтай хандана. Охин том болоод өөрийгөө зөвхөн хэрэгтэй хүмүүсээр хүрээлүүлэх бөгөөд жирийн нэг нь тэр тойрогт орж чадахгүй.

Энэ ордны бүсгүйчүүд эсрэг хүйстэнтэйгээ харилцахдаа амархан. Магадгүй тэд эрчүүдтэй нэг долгион дээр ярьдаг байж болно. Байгаль эх тэднийг зөрүүд зангаар чимэглэсэн учраас хэний ч тэвчээрийг барна, гэхдээ ямар нэгэн хэрүүл уруул хийж шуугиан тарихгүй.

Нас тогтсон хойноо ажлын амжилт гаргана. Тэд бол ухаантай эмэгтэйчүүдийн тоонд орох хүмүүс.

2-р байр – Хилэнц

Хилэнцийн бүсгүйчүүд – даашинзтай эрэгтэй хүн гэж л ойлго. Тийм ээ тийм, эмэгтэйлэг байдал нь эршүүд зангаар дарагдана. Тэдний амьдрал маш энгийн, мэдрэмж сайтай буюу хүнийг нэвт харж байгаа мэт л мэднэ.

Хууран мэхлэгчийг олж илрүүлэх ажил тэдний хувьд хурууны үзүүрээр л хийгдэнэ. Энүүхэндээ гэж хэлэхэд, Хилэнцийн бүсгүйчүүд өшөө авах зан чанартай, тиймээс тэднийг хамаагүй оролдохоос зайлсхийгээрэй.

1-р байр – Хонь

Эмэгтэйчүүд дундаас хамгийн ухаантай орд. Эмэгтэй Хонь – бага байхаасаа л оюун ухаанаараа ялгарч байсан. Бусдын итгэлийг хүлээж чадсан, найз нөхөд дундаа удирдагчийн байр суурийг эзэлсэн нэгэн. Тэрээр эрчүүдийг төдийлөн тоохгүй, одоо тэгээд яалтай ч билээ дээ.

Тэд авхаалж самбаатай, арга хэмжээ авах чадалтай, ямар ч ажлыг хариуцахад бэлэн. Эрчүүдийн ажил байсан ч хамаагүй. Гэхдээ тэдний дуулганд нэг цоорхой бий – тэд маш итгэмтгий, энэ зан чанараа нуухыг ч их хичээнэ.

Өөрсдийгөө хүчтэй байхгүй бол олон нийтийн дунд хугарч үгүй болно гэдэг бодолдоо итгэсэн. Ийм байдлыг тэд харин ч хүлээн зөвшөөрөхгүй дээ.

Одоо та хамгийн ухаантай бүсгүйчүүдийг ордоор нь мэдэж авлаа. Та санал нэг байна уу? Эсвэл таниас ухаантай хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна уу? Та өөрийнхөө үзэл бодлыг сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Сонирхолтой зурхайг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *