in

Казино, мөpийтэй тоглох үед хүмүүсийн хэтэвчийг хоослож, илүү их мөнгө үрэхэд хүргэдэг 10 нууц. Эдгээрээс л болж хүн бүх мөнгөө алддаг юм!

Неон гэрэл анивчин, гоёмсог хүмүүс тань руу инээмсэглэн, тансаг амьдралын хэв маяг, хялбар олдох мөнгө – энэ бүхнийг бид казинотой холбон ойлгодог. Гэхдээ энэ бүхний дараа тийм гэрэл гэгээтэй тансаг хэвээр байх уу? Тэрхүү мөpийтэй тоглоомын талаарх бодит үнэн болоод таны мөнгийг тэд хэрхэн илүү их үрүүлдэг талаар таныг мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна.

Казино эзэмшигчдийн хэзээ ч танд хэлэхгүй 10 нууцыг толилуулж байна.

Гялбасан гэрэл, хэмнэл ихтэй хөгжим нь таныг маш хурдан мөpийгөө тавихад хүргэдэг байна

Яагаад казиногийн дотор талд тоо томшгүй олон гэрэл анивчин, хүний нүд харааг булаасан зүйлс байдгийг гайхаж байсан уу? Энэ нь таны мөнгийг үрүүлэх олон аргуудын зөвхөн нэг нь. Сэтгэл зүйчдийн хэлж байгаагаар улаан өнгийн гэрэл, болон түргэн хэмнэлтэй хөгжим нь хүнийг хурдан шийдвэр гаргуулж, тэгснээр илүү их мөнгө үрүүлэхэд хүргэдэг гэнэ.

Нэг ширээнд олон хүн байх тусам тоглоом удаан үргэлжилдэг

Гайхалтай нь мэргэжлийн тоглоомчид дүүрэн хүнтэй ширээг сонгодог. Тэдэнд хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө олон хүнтэй ширээнд тоглоом удаан явцтай байдаг бөгөөд бодох хугацаа илүү байх болно.Үүнээс гадна үнэгүй уух зүйл зэрэг шагналууд нь тоглоомчдыг казинод удаан уях нөхцөл нь болдог.

Танд харагдахгүй ч хаа сайгүй хамгаалалтууд байдаг

Та казиногийн тухай дээрэмтэй кино үзэж байсан уу? Тэгвэл та үүнд хэр сайн бэ? Хамгаалалтын системээс нь болоод та казинод алдсан мөнгөө эргүүлж авч чадахгүй л болов уу? Үгүй ээ, Хаалган дээрх эдгээр булчинлаг залуусыг бид хэлээгүй байна. Хаа сайгүй байрлуулсан камерууд, царай таних систем нь таныг хэн болохыг дор нь таньж, таны мөнгө санхүү болон энэ казинод тухайн үед хэн нэгэнтэй холбогдсон эсэхийг бүгдийг нь мэдчихдэг. Тэд зөвхөн зориулагдсан ганцаас бусад нь ямар нэгэн тоглоомонд оролцдоггүй.

Том хасаа илүү амархан мөнгөө алдахад хүргэнэ

Казиногийнхон таныг илүү том хасаа авах тал дээр дэмжинэ. Энэ нь сэтгэл зүйтэй холбоотой. Том хасаа нь амархан илүү ихийг алдахад хүргэдэг, учир нь та 5-таар нь 5 удаа шидсэнээс нэг л удаа 25-тын хасаа шидэхийг илүүд үздэг гэнэ.

Ихэнх казинод цонх болон ханын цаг байдаггүй

Казинод цаг үрэх их амархан. Нэг шалтгаан нь таныг тэнд хэр зэрэг удсаныг хэлэх цаг байдаггүй явдал юм. Тоглоомондоо улайрснаар та төлөвлөснөөсөө илүү их цагийг тэнд өнгөрөөсөн байх ба ингэснээрээ илүү их мөнгө үрдэг.

Кено бүү тогло

Кенод ялагч болох онцгой нэгэн болох үнэхээр хэцүү. Ингэсэн дор та мөнгөө хандивт өгчихсөн нь хамаагүй шулуухан болов уу. Хэрвээ та кено тогловол мөнгөө галд өргөлөө л гэж бод. Үнэхээр хэн ч 20 тоог 20 тасалбарт яг тохируулж чаддаггүй юм.

…эсвэл… Рулет

Казиногийн өрөөний голд байрлах гялалзсан том дугуй их сонирхол татахуйц харагддаг бөгөөд олон хүмүүс тэнд азаа үзэхийг хүсдэг. Рулет нь өрөөнд байгаа машинуудаас хамгийн том нь боловч хожих тохиолдол үнэхээр бага (хэдийгээр кеногоос илүү сонирхол татахуйц харагддаг ч гэлээ). Казинод аль болох төвийн байрлалтай бус, анхаарал татахааргүй машинууд танд илүү дээр бай болно.

Уур амьсгал бол түлхүүр юм

Энэ бүх арга заль хэрхэн бидний дээгүүр нисэлддэг вэ? Их энгийн. Казино танд өөрийг тань маш сайн халамжинд буй мэт мэдрэмж төрүүлдэг. Зөөлөн хөгжим, таатай сайхан гэрэл, ая тухтай мэт мэдрэмж гээд л.. Урт сандлууд нь их аятайхан, хивснийхээ хээг хүртэл их бодолтой сонгосон орооцолдсон өнгө өнгө холилдсон дугуй хээтэй байх зэрэг. Энэ мэт бүх зүйл нь хүнийг ухаангүй ховсдуулсан мэт байдалд оруулдаг.

Байрлал, байрлал, байрлал

Та ариун цэврийн өрөө болон хоолны газар луу очих эсвэл төлбөрөө хийхээр явахдаа зоосны нүхтэй эгнэсэн машинууд болон ширээнүүдийн дундуур явах хэрэгтэй болдгийг анзаарч байсан уу? Баяжих магадлал хамгийн багатай энэ газарт бүхий л үйлчилгээнүүдийнх нь байрлалын арга мэх нь таныг яаж ийгээд л  замдаа түр зогсоод мөнгөө үрэхэд хүргэдэг.

Тохиолдлоор хожих

Дэргэдэх хүний тань аз жаргалтай царай шиг танд найдварыг төрүүлэх зүйл байдаггүй. “Хэн нэгэн хожсон бол дараа нь би ч бас хожно” гэдэг бол хамгийн том мэх юм. Харамсалтай нь алдах магадлал маш их, хожих магадлал маш хомс тул та ингэх хэрэгтэй юу гэдгийг үнэхээр өөрөөсөө асуугаарай.

Бид бүхэн зугаатай байхыг эсэргүүцэхгүй гэвч таныг мөpийтэй тоглоомонд толгойгоо бүү мэдүүлээрэй гэж зөвлөх байна. Болгоомжтой тоглооорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *