in

Ямар ч эмэгтэйн харцыг булаах хувцаслалтын 10 алтан дүрэм. Эрчүүд үүнийг мэдээд авчихсан байхад илүүдэхгүй

Эрчүүдийн хувьд тэднийг сэтгэл татам харагдуулахуйц хувцаслах нь маш их чухал. Гэвч заримдаа эрчүүд өөрсдийн стилээ бүхэлд нь үгүй хийчихмээр хувцасладаг. Бид эрчүүдийг ийм алдаа гаргахаас сэргийлж дараах жагсаалтыг санал болгож байна.

Ханцуйгаа хойш шуух

Цамцныхаа ханцуйг хойш түлхэж шуух нь нямбай бус хайш яаш харагдуулдаг. Тэрний оронд эвтэйхэн эргүүлээд шуух нь илүү цэмцгэр харагдана.

Нарны шилийг дотор зүүх

UNITED STATES – circa 1990: Jack Nicholson (Photo by The LIFE Picture Collection/Getty Images)

Энд хэрхэн өөрт тохирох нарны шилийг сонгох заавар байна. Мэдээж хэрэг хэрэгтэй үед нь зохих аксессуариудыг хэрэглэх нь төгс сайхан харагдуулна. Гэхдээ та дотор байх үедээ шилээ авах нь илүү ухаалаг харагддаг.

Сул хэлхийсэн цамц

Ихэнх тохиолдолд эрчүүдийн срочконы хэлхгэрийг нь нуумаар харагддаг. Гэхдээ үүнийг хийхдээ биед нь тааруулан цэмцийлгэх нь чухал. Срочкон цамц биед яг таараагүй байх нь нилээн салан задгай харагдуулдаг. Хэрхэн цамцыг биедээ яв цав таруулахыг зураг дээрээс харна уу.

Цаг зүүхгүй байх

Жижиг хэрэглэлүүд нь хамгийн энгийн хувцсыг ч сонгодог маягтай харагдуулж чаддаг. Олон төрлийн бугуйн цагнаас нэгийг сонгож өөрийн стилийг сайжруулах боломжийг бүү алдаарай.

Зөвхөн кейт өмсөх

Кейт нь маргаангүй таны стилийг тодотгож өгдөг ч зөвхөн энэ маягийн гутлыг байнга сонгох нь том алдаа юм. Төрөл бүрийн хэв маягийн гутлыг зохих хувцастай нь хослуулж өмсвөл та үргэлж манлайд явах болно.

Оймс өмсөхгүй байх

Хэрэв та оймсоо харагдуулахыг хүсэхгүй байвал оймс өмсөхгүй байхын оронд харагдахааргүй оймс өмсөх хэрэгтэй. Энэ нь өдөржин хөл тань эвгүй оргиж гутал тань сугарахаас сэргийлнэ.

Урт футболк

Заримдаа энэ нь зохих маягийн өмдтэй хословол сонирхолтой харагддаг. Гэхдээ та хип-хоп од биш л бол иймэрхүү маягийн урт футболк өмсөхдөө болгоомжтой хандаарай.

Цагаан оймс

Хэрэв та спорттой холбоотой ямар нэг юм хийх гээгүй л бол цагаан оймс хэзээ ч таны сонголт биш байх болно. Хэрэв та оймсоороо анхаарал татмаар байвал өөр сонирхолтой зүйл хайж олоорой.

Ёслолын арга хэмжээнд зориулж хувцаслах

Хэрэв та ямар нэгэн албан ёсны үйл ажиллагаа эсвэл ажлын ярилцлаганд явах гэж байгаа бол хувцсаа тохируулахыг хичээгээрэй. Янз бүрийн стиль хольж хувцаслах нь таныг сайхан харагдуулахгүй. Харин ч бүр хүүхэд шиг харагдуулах вий.

Халхгар өмд

Эрчүүдийн стилээ баллаж хаях нэг том алдаа бол халхгар томдсон өмд өмсөх явдал юм.Энэ нь таны цаг гарган байж бий болгосон өмд гутлын хослолын талаарх бүхий л сэтгэгдлийг бууруулах болно.

Бонус:

V – хэлбэртэй биетэй хүмүүс:

Өмсөж болно:

  • Танд тохирох сонголт бол V – маягийн хоолойтой цамц юм. Энэ нь харцыг доош зурдаг бөгөөд анхаарлыг таны цээжний хэсгээс сарниулдаг.
  • Хээгүй давхар энгэртэй хантааз нь таны биеийг цээжин хэсэгтэй нь тэгш хэмтэй харагдуулах учир танд зохино.

Өмсөхөд зохимжгүй:

  • Бариу өмд таны биеийг харьцаагүй харагдуулна.
  • Хээтэй хантааз. Энэ нь таны мөрийг улам тодруулж өгнө.

Тэгш өнцөгт хэлбэрийн бие:

Өмсөж болно:

  • Дугуй захтай цамц, хантааз таны дээд хэсэгт анхаарлыг хандуулах болно.
  • Өмсөхөд зохимжгүй:

Өмсөхөд зохимжгүй:

  • Давхар энгэртэй хувцас таны биеийн тэгш өнцөгт хэлбэрийг тодотгож өгнө.
  • Бичиг үсэг ихтэй футболк таны биеийн хэлбэрийг тодруулна.

Зуйван дугуй хэлбэрийн бие:

Өмсөж болно:

  • Босоо судалтай хувцас таныг өндөр харагдуулна.
  • Өндөртөө тохирсон жийнс өмсөх, учир нь халхгар урт өмд таныг намхан болгож харагдуулна.

Өмсөхөд зохимжгүй:

  • Хөндлөн судалтай хувцас
  • Цайвар бүс таны өргөн хэсэгт анхаарал татах болно.

Leave a Reply

Your email address will not be published.