in ,

ГоёГоё

Газрын самар эрүүл мэндэд ямар гайхалтай ач тустай байдгийг мэдсэнээсээ хойш би байнга иддэг болсон. Үр дүн нь тэр дороо л мэдрэгдээд эхэлсэн шүү!

50452972.tif

Газрын самрыг та ямар ч дэлгүүрийн лангуунаас олох боломжтой.

Газрын самрын эрүүл мэндэд ямар ашиг тустай болохыг та бүхэндээ хүргэхээр бэлдлээ:

Үрчлээ багасгаж хөгшрөлтийн явцыг удаашруулна.

Арьс уян хатан чанараа алдах, үрчлээ суух нь гоо сайханд тулгарч байгаа хамгийн том асуудал болов уу. Газрын самар нь D амин дэмээр баялаг тул бие махбодид агуулагдах креатины хэмжээг нэмэгдүүлнэ.

Арьсыг эмчилж өнгийг сэргээнэ

Газрын самар нь биеэс хорт бодис хөөх тул арьсны эсийг сэргээх, зөөлрүүлэх, өнгийг сэргээхэд нөлөөлнө.

Альцгеймерийн өвчний явцыг удаашруулна

Газрын самарт их хэмжээний ниацин агуулагддаг. Тиймээс Альцгеймер өвчин тусах магадлал 70%-иар буурах ажээ.

Эхийн хэвлийд бойжиж буй үрийг хамгаалж, жирэмслэлтийг хөнгөн явагдахад нөлөөлнө

Газрын самар нь жирэмсэн эхчүүдэд нэн хэрэгтэй, аливаа хүндрэл болон харшлын эрсдэлийг багасгана. Жишээ нь, амьсгалын асуудлыг…

Депрессийн асуудалтай тэмцэнэ

Газрын самарт агуулагдах пептидний триптофан нь серотонины ялгаруулалтад нөлөөлж сэтгэл гутралын аливаа асуудлыг багасгана.

Богино болон удаан хугацаан ой санамжийг сайжруулна

Уг самарт агуулагдах В13 амин дэмийг “тархины хоол хүнс” хэмээдэг. Газрын самар тогтмол хэрэглэснээр таны ой санамж сайжрахаас гадна асуудалд анхаарал төвлөрүүлэх чадвар нэмэгддэг байна.

Цөсний чулуу хөөнө

Насанд хүрэгчдийн бараг 1/3 нь цөсний чулуутай байдаг. Саяханы нэг судалгаанаас харахад өдөрт 30 г газрын самар идвэл эрсдэл 25%-иар буурна гэжээ.

Хавдрын эстэй тэмцэнэ

Газрын самар нь полифеноль антиоксидантаар баялаг тул гэдэс ходоодны өвчлөлийн эрсдэлийг эрс бууруулна, мөн төрөл бүрийн хавдраас урьдчилан сэргийлдэг ажээ.

Турахад тусална

Газрын самар нь калори, тосоор баялаг тул хоол боловсруулах үйл явцад онцгой үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой.

Эрч хүчээр сэлбэнэ

Бие махбодийг эрч хүчээр сэлбэх үйлчилгээтэй.

Зүрхэнд сайн

Газрын самранд агуулагдах сайн тос нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Шарсан газрын самраар салат амтлах эсвэл чимэглэх байдлаар ч хүнсэндээ хэрэглэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *