in ,

Та энэ үр дүнтэй аргаар нүднийхээ доор үүссэн уутыг арилгаж, зовхио чангалаарай

Нүдний доод зовхинд үүссэн хөх толбо болон уутыг арилгахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

Зовхины мөсөн иллэг

Нойрны дараа хавагнаж унжсан зовхийг татахын тулд мөс хэрэглэнэ. Алтан товч, нимбэгийн шүүстэй эсвэл гааны хандтай цэвэршүүлсэн ус урьдчилан хөлдөөнө.

Зовхио мөсөөр тойрог байдлаар дээд зовхи руу шилжүүлэн иллэг хийнэ (нимбэгийн шүүстэй бол нүдэндээ оруулахаас хамгаалаарай).

Мөнгөн цайны халбага ч гэсэн зовхины хаванг сайн буулгадаг. Мөнгөн халбагаа мөсөнд хийж хүйтэн болгоод хэдэн секундын турш 5-8 удаа зовхиндоо тавина.

Өндөгний шартай нүдний маск

Зовхины өнгийг сэргээхийн тулд дараах маскыг тавьж болно. Нэг өндөгний шар дээр хэдэн дусал олив эсвэл гүнждийн тос дусааж сайтар холино. Зовхиндоо 15 минут тавиад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Чийгшүүлэгч тос түрхээрэй.

Төмсний маск

Түүхий төмс нь зовхины хаван буулгах, толбо арилгах үйлчилгээтэй, мөн жижиг үрчлээсийг арилгаж арьсны өнгийг сэргээж чадна. Дунд зэргийн төмс арилгаж үрүүлээр жижиглээд 15-20 минут хөргөгчинд хийж хүйтэн болгоно. Каш шиг болсон төмсөө зовхиндоо 10-15 минут тавьсны дараа хүйтэн усаар угааж тос түрхээрэй. Төмсний оронд шинэхэн өргөст хэмх тавьсан ч болно. Өргөст хэмх нь зовхины хаван бууруулж арьс чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Зовхины сүүн маск

¼ стакан шинэхэн сүүн дээр 4 х.х сод нэмж сайтар хутгаад хөргөгчинд 20 минут хийж хөргөнө. Зовхиндоо 15-20 минут байлгасны дараа хүйтэн усаар сайтар угаана. Сүү – нүд орчмын арьсыг сэргээх байгалийн гаралтай шилдэг бүтээгдэхүүн.

Яншуйгаар бэлдсэн нүдний маск

Боодол яншуй (үндэс нь байсан ч болно) жижиглэн хэрчиж бага зэргийн шүүсийг нь шахна. Шүүстэй яншуйгаа нүд орчим тавиад чийгтэй даавуугаар бүтээнэ. 15-20 минутын дараа маскаа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Яншуй нь арьс чийгшүүлж хаван багасгана, мөн жижиг үрчлээ арилгадаг чадалтай.

Нүд орчим түрхэх тосыг иллэг хийх байдлаар түрхэхийг зөвлөж байна. Дээд зовхиноос эхлээд доош чиглэлд өндөгний хуруугаар иллэг хийнэ. Доод зовхинд түрхэхдээ зөөлөн товшиж дуусгана.

Leave a Reply

Your email address will not be published.