in ,

Гэрийн нөхцөлд гарын доорх зүйлсээр хэрхэн амны мөөгөнцрөөс салах вэ?

Амны мөөгөнцөр нь орофарингеаль кандидоз гэдэг нэрээрээ ч алдартай. Хүний ам эсвэл хэлэн дээр мөөгөнцөр эсвэл хөөлгөгчийн үрэвсэл үүсэхэд бий болох өвчин юм.

Амны мөөгөнцрийг эмчлэх аргууд бий, шинж тэмдгийг гэрийн нөхцөлд арилгах эдгээр аргуудтай танилцана уу.

Давсны уусмал

Давс нь амны мөөгөнцөр арилгах маш хүчтэй бодис болно.

Хэрхэн хэрэглэх вэ:

Хурууны өндөг дээр бага зэргийн давс тавьж амандаа хийнэ. Зөөлөн үрж арчаарай. Үүнээс гадна бүлээн усанд хийж амаа зайлж болно.

Алимны уксус

Өнөө цагт алимны уксусыг төрөл бүрийн эмчилгээнд өргөн ашигладаг болжээ. Мөн амны мөөгөнцрийг ч анагааж байна.

Хэрхэн хэрэглэх вэ:

Хоёр халбага цэвэр алимны уксусыг 1 аяга бүлээн усанд хийж сайтар хутгана. Уусмалаар амаа зайлна.

Тараг

Хурц үрэвсэлтэй тэмцэх бас нэгэн арга.

Хэрхэн хэрэглэх вэ:

Чихэргүй цэвэр таргаар мөөгөнцрийг эмчилж болно. Хоёр долоо хоногийн турш өдөрт 3-4 аяга тараг иднэ.

Сармисны ханд

Сармис нь ариутгах үйлчилгээтэйг бид бүгд мэднэ. Гэрийн нөхцөлд амны мөөгөнцөр анагаах чадалтай. Байгалиас заяасан нян устгах бодистой. Мөн мөөгөнцөр цааш үржих боломжийг ч хаана.

Хэрхэн хэрэглэх вэ:

2-3 ширхэг сармисны хумс амандаа хийж зөөлөн зажилж иднэ. Мөн сармистай тосоор амаа арчиж болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.