in ,

ГайхмаарГайхмаар

Хорт хавдрын шинж тэмдгийг илэрхийлэх 15 зүйл. Хүмүүсийн ихэнх нь эдгээрийг анзааралгүй явсаар өвчнөө хүндэрсэн хойно л эмнэлэгт хандаж цаг алддаг!

Хэрвээ таны удам судар, гэр бүлийнхний хэн нэг нь хорт хавдраар өвдөж байсан бол, таны бие махбодид хачин гэмээр өөрчлөлт, элдэв шинж тэмдэг мэдрэгдвэл маш анхааралтай байх хэрэгтэй.

Олон хүн хорт хавдрын шинж тэмдгийг мэддэггүй ба тэрхүү шинж тэмдгийг хэдий чинээ эрт мэдэж илрүүлэх нь хорт хавдрын эсрэг амжилттай тэмцэх суурь болно.

Хавдар

Хэрвээ таны бие дээр гарсан хуучин жижиг хавдар, булдруу томрох, шинээр бий болох зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь хэд хэдэн төрлийн хорт хавдрын аль нэгнийх нь шинж тэмдэг байж болох юм.

Шээх үеийн өөрчлөлт

Хэрвээ та жорлон явах чинь ихсэн, шээх үедээ ямар нэг зовиур мэдрэх нь бас нэг хорт хавдрын шинж байх магадлалтай.

Өтгөний өөрчлөлт

Хэмжээ нь ихсэх, багасах, хоорондох зай нь ойртох зэрэг шинж тэмдэг нь хоол боловсруулах эрхтнүүдийн аль нэгэнд хорт хавдар бий болж байгаагийн шинж байж болох юм. Хэрвээ үүнтэй зэрэгцээд гэдэсний орчинд үргэлжийн зовиур бий болсон бол бүр илүү анхаарч, эмчид үзүүлэх хэрэгтэй.

Үс маш хурдан ургах

Энэ нь хорт хавдрын бас нэгэн илрэх хэлбэр байж болно.

Цус

Цустай өтгөн болон шээс гарах нь олон янзын хорт хавдрын илрэл байж болзошгүй учир яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

Яр шарх

Энэ нь амны хөндийн болон арьсны хорт хавдрын шинж байж болно. Мөн эмчид хандах нь чухал.

Арьсны өөрчлөлт

Улайсан, шарласан, харласан арьс нь хорт хавдрын бас нэг илрэх шинж.

Ходоодны хямрал

Хүний ходоод гэдэс хямрах нь элбэг байдаг болохоор маш олон хүн тоолгүй өнгөрдөг. Гэхдээ ийм хямрал нь ходоод гэдэсний хорт хавдрын шинж байж болох ба ялангуяа ходоод, улаан хоолойн дээд хэсгээр байнга зовиур, аливаа зүйл залгихад төвөгтэй байх зэрэг шинж илэрвэл эмчтэй зөвлөх хэрэгтэй.

Сэвх болон мэнгэний өөрчлөлт

Мэнгэ, сэвхний өнгө болон хэлбэрийн өөрчлөлт танд анзаарагдвал энэ нь хорт хавдрын шинж байж болох учир эмчид үзүүлэх хэрэгтэй.

Огцом жин багасах

Ямар нэг жин хасах хоолны дэглэм юм уу, биеийн хүчний дасгал хийлгүйгээр жин чинь огцом багасаж эхэлбэл энэ нь хорт хавдар байж болзошгүй. Америкийн хавдар судлалын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр бол хорт хавдраар өвчлөгсдийн ихэнх нь жингээ маш хурдан алддаг байна.

Зовиур

Толгой юмуу, нуруу байнга өвдөж зовиуртай байдаг бол энэ нь бас нэг хорт хавдрын илрэл байж болно.

Чичрэх

Чичрэлт нь дархлааны системд хорт хавдар бий болсны илрэл байж болох ба бүр өөр төрлийн хорт хавдрын шинж байж ч бас болох юм.

Тунгалгийн үрэвсэл

Хэрвээ таны элэгний болон бусад хүйн булчирхай үрэвссэн бол эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Ядрах

Итгэхэд хэцүү боловч амархан ядрах нь хорт хавдрын бас нэг шинж тэмдэг байх боломжтой юм. Учир нь ядрах гэдэг бол дархлааны системийн үйл ажиллагааны нэг хэлбэр юм.

Ханиалга

Үргэлжийн ханиалга, хоолойн өвчин нь амьсгалын замын эрхтнүүдийн хорт хавдар байж болно.

Leave a Reply

Your email address will not be published.