Хүн эд зүйлсийг хэрхэн байрлуулж байгаагаар нь сэтгэл зүйн үүднээс хүний чадамж, авьяас, зан аашийн тухай ихийг хэлж өгнө. Үүнийг судлах бүхэл бүтэн салбар бий – психогеометр/сэтгэл зүйн геометр.
Бид таны хүчтэй талыг олж мэдэхэд туслах тестийг санал болгож байна. Тестэд та хэдхэн минут л зарцуулна, ердөө ахуйн дадал зуршлаа ашиглахад л хангалттай.
Хайрцагт 4 өндөг үлджээ гэж төсөөлье. Та хэрхэн байрлуулах вэ?
Хариулт:
А хувилбар
Таны хүч – уран бүтээл. Таны санаа байнга буцалж байдаг учраас нэг газраа тайван сууж чаддаггүй, бас уйтгартай санагдсан газар ч ажил хийж чадахгүй. Нэг дор 15 ажил гүйцэтгэх эсвэл анхаарлын төвд байх – энэ бол таны мөн чанар.
Аливаа зүйлийн мөн чанарыг харж чаддаг, илүүц зүйлийг орхин ажлыг хөнгөвчлөх тал дээр гаргууд. Хувь хүний тод томруун зан таныг чимж бусдын анхаарлыг татахад нөлөөлнө. Энэ хүчээ үнэлж цааш хөгжүүлээрэй. Дэлхий таныг олж харах хэрэгтэй.
В хувилбар
Таны хүч – логик сэтгэлгээ болон аналитик ухаан, та бол төрөлхийн удирдагч. Таны үнэлшгүй зан чанар – хөдөлмөрч, хичээнгүй, арга барилтай – олон тооны даалгаврыг нэгтгэн цогц зүйл босгох чадвартай.
Аналитик ухаан нь таныг чадварлаг удирдагч эсвэл топ менежер болгоно. Амжилтад хурдан хүрэхийн тулд илүү их мэдээлэл олж авах хүслээ хааяахан ч гэсэн дарж байгаарай. Өөрийн гоц ухаанд тулгуурлаж чадвал ямар ч амжилтад хүрч чадна.
С хувилбар
Таны хүч – уян хатан чанар. Та бэрхшээл хооронд хувьсаж чадна, шинэ зүйлд амархан суралцаж цааш хөгжих чадвартай, эргэн тойрондоо сайн сайхныг бий болгож чаддаг нэгэн. Одоо таны амьдрал шилжилтийн үе дээрээ байна. Энэ үеийн дараа таныг шинэ үе хүлээж буй – ажил төрөл, хувийн амьдрал, харилцаанд.
Уян хатан чанар тань ямар ч нөхцөлд ялагч болж үлдэхэд тусална. Өөрийн чадвар, арга барил, аливааг сонирхох сонирхлоо ашиглаж, бусдад илүү нээлттэй байхыг хичээгээрэй.
D хувилбар
Таны хүч – шийдэмгий, зорилготой. Удирдагчийн чадвар агуулсан бөгөөд аливаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж асуудлыг богино хугацаанд шийдвэрлэнэ. Хүмүүс өөрийн эрхгүй тань руу татагдаг, таны мэргэжлийн чадварыг өндрөөр үнэлж итгэдэг.
Ашигтай санааг олж харж зөв шийдвэр гаргаснаар та юу хүссэнээ олж авч чадна. Таны хувьд хамгийн чухал нь – зоригтой, амбицтай зорилго тавих.