Цэвэр зөгийн бал – шим тэжээл ихтэй олдоцтой хүнс. Гэхдээ зөгийн бал болгон бидний төсөөлж байсан шиг цэвэр байж чаддаггүй ажээ.
Ямартай ч зах зээл дээр зарагдаж байгаа зөгийн балны 76 хувь нь цэвэр байж чаддаггүй, ямар нэгэн байдлаар шүүлт хийгдэж байгалийн цэвэр байдлаа алдсан байдаг: өөрөөр хэлбэл хүнсэнд хэрэглэх аюулгүй байдлыг хангах үүднээс гэжээ.
Цаашид хуурамч бараанд хууртагдахгүй бас “хуурамч” бараанд илүү мөнгө төлөхгүйн тулд танд зөгийн бал таних зарим нэг аргыг танилцуулах гэж байна. Та минутын дотор л зөгийн бал цэвэр эсэхийг таньдаг болно. Та үнэхээр сонирхож байвал багахан цаг гаргаад нааш анхаарна уу.
- Зөгийн бал талсждаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Энэ бол цэвэр зөгийн балны нэг шинж гэж хэлж болох талтай ч нөгөө талаасаа талсжихгүй байгаа нь цэвэр биш гэж үзэж болохгүй.
- Цэвэр зөгийн бал мөн эсэхийг мэдэхийн тулд аяганд йод хийж зөгийн балаа дусаана, хэрвээ өнгө нь цэнхэр болж өөрчлөгдөж байвал эрдэнэ шишийн крахмал хольсон зөгийн бал байж болзошгүй.
- Цэвэр зөгийн бал эсэхийг шалгахын тулд устай аяганд зөгийн бал хийгээрэй. Хэрвээ шууд уусаж байвал цэвэр биш гэж үзнэ, харин аяганы ёроолд живж байвал цэвэр зөгийн бал.
- Зарим нэг зөгийн балд гипс нэмсэн байдаг. Үүнийг шалгахын тулд зөгийн балтай аяга усанд уксус хийж үзнэ.
- Сүүлчийн арга, тийм ч найдвартай биш. Зөгийн балыг гал тогооны цаасан дээр дусаахад чийгтэй толбо үлдээж байвал усны хольцтой, цэвэр бол ямар ч толбо үлдээхгүй.
Одоо зөгийн бал таних аргуудыг мэдэж авснаас хойш чанар муутай зөгийн бал авахгүй боллоо. Хэрвээ энэ нийтлэл танд таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.