in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ХахаХаха Юу вэЮу вэ ГунигтайГунигтай

2-хон минут цаг гаргаад үүнийг уншиж мэдсэн байхад танд насан туршид чинь хэрэг болж мэднэ шүү!

Гэртээ орой сууж байлаа гэж төсөөлье. Хүндхэн өнгөрсөн ажлын дараа ядарчихсан, орь ганцаараа сууна. Хажууд амьд зүйл ганц ч байхгүй, утасны цэнэг ч дуусч – яг л цагаа олсон мэт.

Гэнэт цээжээр хатгана, гар өөрийн эрхгүй базлах цээж рүүгээ явна. Ойрхон эмнэлэг байхгүй. Энэ үед яаралтай тусламж үзүүлэх ёстойг мэдэж байгаа хэрнээ л яаж гэдгийг сайн мэдэхгүй, өөрийнхөө зүрхэнд хэрхэн иллэг хийх вэ…

Ганцаараа байхад зүрхний шигдээс гэх аюул нүүрлэвэл яах вэ?

Зүрхний шигдээсийн шинж тэмдэг

Зүрхний шигдээс – цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэй зүрхний булчингийн хэсэгчилсэн үхжилт. Ихэвчлэн стрессийн шалтгаантай байдаг. Анхны шинж тэмдэг – цээжээр өвдөх. Таагүй мэдрэмжийн дараа хүзүү, гар заримдаа гэдсээр өвдөнө. Цаашлаад өөр бусад шинж тэмдгүүд нэмэгдэнэ: ханиалга, толгой эргэх, амьсгаа давчдах айдас төрөх, дотор муухайрах, хүйтэн хөлс гарах, бөөлжих.

Ухаан алдахаас өмнө хүнд хэдхэн минутын хугацаа бий. Зүрх зогсолтгүй дэлсэж хүн ухаан алдан унадаг. Хэрвээ ганцаараа байхад зүрхний шигдээс болж байгаа бол – хурдан арга хэмжээ авах ёстой.

Түргэн тусламж дуудахыг хичээнэ. Хэрвээ холбоо барих боломжгүй бол бие даан эмнэлэгт очихыг хичээгээрэй. Цаг хожихын тулд юуны түрүүнд нөхцөл байдлыг тогтворжуулах хэрэгтэй.

Үүний тулд хүчтэй хэд хэдэн удаа ханиалгана. Ханиалгахаасаа өмнө гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Ханиалга гүнзгий, удаан үргэлжлэхээр буюу 2 секунд тутамд ханиалгана. Ингэснээр цусны эргэлт түргэсэж, уушги хүчилтөрөгчөөр хангагдана. Анхны тусламж иртэл эсвэл зүрхний цохилт тэнцвэрээ олтол ханиалгасаар байна.

Боломж байвал толгойгоо өндөрлөөд хэвтэнэ, гэхдээ толгойг өндөрлөсөн байхыг анхаарах хэрэгтэй. Хүзүү орчмын хувцсыг суллана, аль болох гүнзгий амьсгал авна. Сандралд орох хэрэггүй, нөхцөл байдлыг улам л дордуулах юм шүү.

0,2 гр аспирин, 0,5 мг нитроглицерин ууна. Илүү их тунгаар уухыг хориглоно. Зүрхний өөр бусад эм тариа хэрэглэхийг ч хориглоно, магадгүй зарим нэг нь кофеины агууламжтай байх учраас байдлыг улам хүндрүүлж болзошгүй.

Энэ бүх аргууд хэсэг хугацаанд зүрхний үйл ажиллагааг дэмжихэд нөлөөлнө. Та аль болох богино хугацаанд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Зөвлөгөө

Бүгд энэ хуулийг мэддэг: эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх ёстой. Зүрхний шигдээс ч мөн адил: энэ өвчнөөр өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийл. Урьдчилан сэргийлэхэд их ажил ч орохгүй.

Америкийн зүрхний холбооны уриа: “Өөрийнхөө тоог мэдэж бай!” Өөрөөр хэлбэл хүн эрүүл мэндтэй холбоотой тоогоо мэдэж байх ёстой, цусны даралт, цусан дахь сахар, холестерины хэмжээ. Үе үе шинжилгээ өгч эдгээр үзүүлэлтийг хянаж байх ёстой. Хэрвээ тоо өндөр гарвал – амьдралын хэв маягтаа арга хэмжээ авах цаг болсныг анхааруулж байна.

Биеийн тамирын дасгал хийж хортой муу дадал зуршлаасаа сал, өөх тос багатай хоол хүнс хэрэглэ, аль болох жимс ногоо түлхүү хэрэглэ. Ерөнхийдөө эрүүл мэнддээ ашиг тустай гэсэн болгоныг гүйцэтгэж бай.

Нөлөөлж болохгүй хүчин зүйлс байгааг ч анхаарах хэрэгтэй – энэ бол нас, удамшил. Хэрвээ зүрхний өвчтэй бол эмээ байнга биедээ авч явж бай, гар дор байнга бэлэн байж байг.

Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөд, ойр дотны хүмүүстээ заавал хуваалцаарай. Амь нас аврах мэдээлэл юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *