Гал тогоо болгонд л боодол мөнгөлөг цаас байгаа. Уг цаасыг төрөл бүрээр ашиглана: хоол хүнс хадгалах, хоол хийх, хайч ирлэх, тэр ч бүү хэл өвчин анагаахад хүртэл ашиглах болжээ.
Мөнгөлөг цаасанд хийсэн хоол шүүстэй, амттай, зөөлөн болохын зэрэгцээ шим тэжээлээ алдахгүй гэж үздэг. Мөнгөлөг цаасны хортой эсэхийг юуны түрүүнд авч үзье.
Мөнгөлөг цаасанд хоол хийж болох уу?
Мөнгөлөг цаас – 92-99% хөнгөн цагаан агуулсан нимгэн цаас. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баримт бичгээс харахад хөнгөн цагаан нь хүний эрүүл мэндэд хоргүй гэсэн жагсаалтад багтдаг.
Мөнгөн ус, кадмий болон хар тугалга шиг биед хуримтлагдаж гаж нөлөө үзүүлэхгүй. Хөнгөн цагаан хортой эсэх талаар сүүлийн хэдэн арван жилд маргалдсаар ирсэн, гэхдээ саяханы нэгэн судалгааны үр дүн эрдэмтдийн дунд түгшүүр зарлахад хүргэжээ.
Багахан хэмжээний хөнгөн цагаан тархины эс, яс, дотор эрхтэнд хуримтлагдаж эрүүл мэндэд хортой болохыг тогтоожээ.
Ялангуяа хорт хавдрын шалтгаан болж байна. Жишээ нь, хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд уг металлын хуримтлал бусад эмэгтэйчүүдээс их байсан нь шинжилгээгээр тогтоогджээ.
Мөн бодисын солилцоо, мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлж байгааг ч тогтоосон байна. Зарим нэг судалгааны үр дүнгээс харахад хөнгөн цагаан нь тархийг гэмтээж Альцгеймерийн өвчлөлийн (уг өвчнөөр шаналж буй хүмүүсийн үсэнд уг металлын агууламж өндөр гарсан ) шалтгаан болох ажээ.
Хөнгөн цагаан сав суулгыг ихээр үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байсан түүхтэй. Эрдэмтэд уг сав суулга хүний биед хортой болохыг тогтоосноос хойш дэлхийн олон улс орон энэ төрлийн сав суулганаас татгалзаж эхэлжээ. Гэхдээ Орос зэрэг хуучны соц орнуудад хөнгөн цагаан сав суулга үйлдвэрлэж зах зээлд гаргасаар л байна.
Сав суулганы чанар шалгагч, тэр дундаа хөнгөн цагаан сав суулганы чанар шалгагч нарын зөвлөснөөр энэ саванд зөвхөн ус буцалгана – өөр бусад бодис өндөр хэмийн урвалд орж хортой болно гэжээ. Ямартай ч Оросод хүүхдийн хоол бэлдэхэд уг металлаар хийсэн сав суулга хэрэглэхийг хоригложээ.
Хөнгөн цагаан сав суулгыг хэрэглэх асуудлыг боловсруулалтын аргаар шийдэж чадсан. Үйлдвэрлэлтийн явцад дараах аргыг ашигладаг болжээ: химийн урвалд оруулахгүйн тулд сэрээ, халбаганаас эхлээд бүх хөнгөн цагаан хэрэгслийг тусгай бодисоор бүрдэг.
Харин мөнгөлөг цаасны хувьд тэс өөр түүхтэй. Энэ цаас нэг удаагийнх, мөнгөлөг цаасанд хоол бэлдэхэд хөнгөн цагааны өдрийн авах хэмжээг (Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээ) даруй 6 дахин ихэсгэж байгааг анхаарах хэрэгтэй.
Мөнгөлөг цаас халуун хоолонд хүрэхэд химийн урвалд орж эхэлдэг, тиймээс хоолоо пергамент цаасанд (нарийн боов хийхэд дэвсдэг бор цаас) бэлдэхийг зөвлөж байна. Пергамент цаасанд хоол хийхэд амаргүй ч гэлээ аюулгүйг бүү март. Хэрвээ мөнгөлөг цааснаас татгалзаж чадахгүй бол хоол хүнсээ эхлээд пергемант цаасанд бооно.
Мэдээж мөнгөлөг цаасыг хэрэглээнээс бүрмөсөн хасаж чадахгүй, гэхдээ хэрэглээгээ аль болох багасгаж чадна. Үүний тулд хэд хэдэн дүрэм баримтлахад л хангалттай:
- Хөнгөн цагаан боодолтой хоол хүнс худалдаж авахгүй байх (лаазалсан, хөнгөн цагаан боодолтой хагас боловсруулсан бүтээгдэхүүн, дотроо хөнгөн цагаан бүрхүүлтэй савлагаанд хийсэн сүү).
- Хөнгөн цагаан болон уг металлын орцтой сав суулганаас татгалзах.
- Хамгийн гол нь – хоолоо мөнгөлөг цаасанд битгий болго, боож хадгалах ч хэрэггүй.
Энэхүү мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.