Спортын аливаа төрөл биеийн булчингуудад харилцан адилгүй нөлөөлдөг болохыг спортоор хичээллэдэг хүмүүс сайн мэднэ. Харин дасгал сургуулилт нь тархинд шууд нөлөөлдөг болохыг тэр болгон мэддэггүй. Тархины эд эс болгоныг хөндөж төрөл бүрийн даалгавар биелүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажээ.
Чухам ямар төрлийн спортоор хичээллэж оюун ухаанаа сайжруулах вэ? Энэхүү нийтлэлийг уншаад тамирчдын оюун ухааны түвшинг муу хэлэхээ болих болов уу.
Теннис
Теннисийг “шатрын хөдөлгөөн” хэмээдгийг та мэдэх үү? Авхаалж самбаа шаардах уг спорт өрсөлдөгчийн хөдөлгөөнд нэн даруй хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг, секундын хэдхэн долийн хугацаанд нөхцөл байдлыг ойлгож шийдвэр гаргана.
Багаар тоглох спортын төрөл
Багаар тоглох ямар ч төрлийн спорт сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг, хурдан хариу үйлдэл үзүүлэхээс гадна багаар нэг шийдвэр гаргах хэрэгтэй болно. Нэгэн зорилготой хөдөлгөөн хийж байгаа нь анхаарал хандуулах чадварыг нэмэгдүүлдэг байна.
Холын зайн гүйлт ба гольф
Энэ хоёр төрлийн спортод адил төстэй зүйл огт байхгүй мэт, гэхдээ энэ бол өнгөц дүгнэлт болно. Залуучуудын гүйлт болон “тэтгэвэр”-ийн гольф нь стратеги сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ. Эс бөгөөс яаж тэр олон километр үргэлжлэх замыг туулж эсвэл “тэр жижиг” нүхэнд бөмбөгөө хийж чадах вэ дээ?
Йог
Йогоор хичээллэдэг хүмүүсийн хувьд сэтгэл санаагаа тайвшруулж, нэг чухал зүйл дээр анхаарлаа хандуулахад тусалдаг. Одоогийн галзуу хэмнэлтэй амьдралд энэ бол маш чухал чадвар. Оюуны санааны тайтгарал – ямар ч ажлыг амжилттай дуусгах үндэс болно.
Ууланд авирах
Хөдлөхийн зэрэгцээ сэтгэн бодох ёстой спортын төрөл. Ой санамжийг бэхжүүлнэ, хүлээж авсан мэдээллийг богино хугацаанд боловсруулах чадвар суудаг.
Усанд сэлэлт, дугуй болон кардио төрлийн бусад спортууд
Дугуйн спорт, усанд сэлэлт зэрэг нь авхаалж самбаа суулгаж, биеийн бүх булчинг ажиллуулдаг.
Үүнээс гадна эдгээр спортоор хичээллэж байхад цусны эргэлт эрчимжиж хүчилтөрөгчөөр бүрэн хангагдана. Үүний үр дүнд тархинд очих гормон, шим тэжээлтэй бодисын хэмжээ нэмэгдэнэ.
Аэробикийн ямар ч төрлийн дасгал тархины хэсэгт нөлөөлдөг бөгөөд ой санамжийг сайжруулдаг байна.
Хүчний дасгал
Эрчүүд л хүчний спортоор хичээллэдэг гэсэн буруу ойлголтоос одоо салцгааж байна.
Хүчний төрлийн спорт нь тархины эд эсийг идэвхжүүлж сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ, үүний зэрэгцээ нэг дор олон даалгавар гүйцэтгэх чадвар суулгана.
Тийм учраас өнөөдрөөс эхэлж хүндийн өргөлт ч юм уу өөр бусад хүчний спортоор хичээллэж эхлэх хэрэгтэй дээ.