in

Ирээдүйн нөхрөө сонгохдоо дараах 14 зөвлөмжийг сайтар дагаарай. Үүнийг хэрэгжүүлсэн байхад та хэзээ ч буруу сонголт хийхгүй!

Бүсгүй хүн ирээдүйн нөхрөө ямар нэгэн байдлаар төсөөлж үзсэн байдаг. 1930 онд Женевийн профессор Герлин эмэгтэйчүүдэд тулгарсан асуудлыг шийдэхэд нь туслах зорилгоор “Нөхөрт гарч болохгүй эрчүүд” хэмээх ном гаргажээ. Зарим нэг зөвлөгөө нь одоо ч хүртэл үнэлэгдсээр байна.

Бүгдийг төгс хийдэг эр хүнийг нөхрөө бүү болго.

Өөрийгөө хэдэн цагаар ч хамаагүй толинд харж баясах эр хүнийг нөхрөө болгож бүү сонго.

Урдуураа өнгөрөх бүсгүй бүрийг зүгээр өнгөрөөдөггүй эр хүнтэй амьдралаа бүү холбо.

Мөрийтэй тоглоомонд донтсон эр хүнийг бүү сонго, таниас илүүтэй тоглоомоо шүтсэн байгаа.

Хумсаа иддэг эр хүнтэй суух хэрэггүй. Бас ариун цэвэр сахидаггүй эр хүнийг ч бүү тоо.

Тэнэг эр хүнтэй амьдралаа бүү холбо. Тэрээр танд болон таны хүүхдэд сайн зүйл юу ч өгөхгүй.

Өчүүхэн ч гэсэн зүйлээр танд худлаа хэлж байгаа хүнтэй бүү амьдар. Тийм хүмүүс хэзээ ч засардаггүй юм.

Таны сонгосон эр хүн ямар харагдах нь чухал биш: өндөр үү, булчинтай юу. Хамгийн гол нь гэр бүлийн амьдралд бэлэн эсэх, сайхан сэтгэлтэй бас таныг үнэхээр хайрлаж үнэлдэг нэгэн үү гэдэг нь л чухал.

Нохой хуцаж байгааг санагдуулам эр хүнтэй бүү суу эсвэл хагарах шилийг санагдуулам дуутай эр хүн ч мөн адил.

Байнга хөдөлдөг, нэг газраа тайван сууж чаддаггүй эр хүнийг нөхрөө бүү болго.

Өөрөөсөө 12 насаар ах хүнтэй суух хэрэггүй.

Дон жуанаас зайгаа барь: эрчүүдийн дадал өөрчлөгддөггүй юм.

Архигүй ганц өдөр ч байж чаддаггүй эр хүнтэй бүү суу. Сайныг авчрахгүй.

Танд инээдтэй санагдах байх, гэхдээ “гхэ-гхэ-гхэ” гэж инээдэг эр хүнтэй битгий суугаарай. Чин сэтгэлтэй, ухаалаг, хүмүүжилтэй хүн зөвхөн “ха-ха-ха” гэж л инээдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *