Сонгино – та үүнд дуртай ч байж болно, эсвэл үзэн яддaг ч байж болно. Сонгино маш олон төрөл бий: шар, цагаан, улаан гэх мэт. Гэхдээ цагаан сонгиныг хоол хүнсэндээ хүмүүс түгээмэл хэрэглэдэг.
Яагаад сонгино гэж?
Сонгино бол витамин Ц, хүхэр, флаванойд болон бусад фито-химийн элементүүдийг агуулсан байдаг – эмчилгээний үйлчилгээтэй. Хэрэв өдөр бүр сонгино идэх юм бол, та сүүлдээ эмч дээрээ очихоо хүртэл мартах хэмжээний цоо эрүүл болно.
Сонгино полифенолоор баялаг бөгөөд энэ нь хорт хавдар, чихрийн шижин, мэдрэлийн болон зүрх судасны олон төрлийн өвчин тусахаас биеийг хамгаалдаг байна.
Өөрөөр хэлбэл, сонгино найрлагадаа сармис эсвэл жууцайнаас илүү их полифенол агуулдаг – гэдсэн дэх хэрэгтэй бактерийн хэмжээг нэмдэг.
Сонгины ач тус
Сонгины найрлагад багтаж буй хамгийн чухал флаванойд бол “quercetin” юм.
Судалгаагаар үүнийг дан ганц хүчтэй антиоксидантаас гадна, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохыг нь олж тогтоожээ – архаг өвчнийг эмчлэх, сэргийлэх ач тустай – зүрхний өвчин болон хорт хавдар.
Мэрилэнд их сургуулийн “Анагаах Ухааны Төв”-ийн хийсэн судалгаагаар дээрх флаванойд нь бие гистамин гэх химийн бодисыг ялгаруулахаас сэргийлдэг байна – харшил хөдөлгөдөг. Сонгино бол байгалийн гаралтай антигистамин юм.
Нэмж хэлэхэд сонгино дараах олон ач тусыг үзүүлдэг:
1. Хорт хавдрын эс томрохыг зогсооно
Судалгаагаар сонгины найрлагад ханасан хүхэр агуулагддаг тул олон төрлийн хорт хавдраар өвчлөхөөс биеийг хамгаалж, хорт хавдрын эсүүдийг томрохоос сэргийлдэг байна.
2. Чихрийн шижин болохоос сэргийлнэ
Судалгаагаар сонгины ханд цусны даралтыг бууруулж, сайн холестерины хэмжээг ихэсгэдэг болох нь батлагджээ.
3. Ходоодны шарх болохоос хамгаална
Сонгино идэх нь чөлөөт радикалуудыг устгаж, хеликобактерийн тархалтыг зогсоодог тул, ходоодонд шарх үүсэхээс сэргийлнэ.
4. Амны хөндийн эрүүл мэндийг сайжруулна
Сонгиныг ихэнхдээ шүд цоорох болон амны хөндийн халдвар болохоос сэргийлэхэд хэрэглэдэг. Учир нь сонгино байгалийн гаралтай бактерийг эсэргүүцэгч учраас ам болон хоолойн дахь бүх нян, бактерийг устгах чадвартай.
5. Дархлааг дэмжинэ
Сонгины голын хэсэгт байдаг фито-химийн элементүүд нь дархлааны системийг сайжруулж, биенээс өвчин үүсгэгч хортой бодисыг гадагшлуулна.
6. Ханиадыг эмчилнэ
Түүхий сонгиныг зөгийн бал болон бор сахартай хольж, шөнийн турш хонуулах юм бол, 24 цагийн дараа гэхэд хүчтэй сирод болсон байна. Энэ сироп ханиад томууг эмчилнэ.
7. Хамраас ус гарахыг зогсооно
Нэг хэрчим түүхий сонгиныг хамрынхаа доор тавих юм бол, сонгины ааг цусыг өтгөрүүлнэ. Ингээд цус гаралт зогсоно.
8. Зүрх судасны эрүүл мэндийг сайжруулна
Дээр дурдсан флаванойд чөлөөт радикалуудыг устгаж, липопротейн исэлдэхээс сэргийлдэг учир, атеросклероз болон титэм судасны өвчинд хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ.
9. Биеийг хоргүйжүүлнэ
Сонгины найрлагад хүхэр болон амино хүчил агуулагддаг тул, биеийг хүчтэй хоргүйжүүлэгч болохыг мэргэжлийн эмч нар дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ.