Бидний мэдэж байгаачлан арьс бол биеийг бүрхэж байдаг эрхтэн бөгөөд логикын хувьд авч үзвэл, хүрээлэн буй орчны хүчин зүйлсэд хамгийн их өртдөг гэж ойлгож болно. Тийм учраас бид арьсаа тогтмол арчлах учиртай.

Өнөөдөр бид та бүхэнд сүү ашиглан, арьсаа цагааруулахад туслах нэгэн жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Орц:

  • 2 хоолны халбага сүү
  • 1 хоолны халбага гурил
  • 1/2 нимбэгийн шүүс

Бэлтгэх заавар:

Бүх орцуудыг саванд хийж өтгөн, цагаан зуурмаг болтол нь сайтар холино. Маск болгож хэрэглэх учраас сайн зуурах ёстойг анхаарна уу.

Хэрэглэх заавар:

Зарим тохиолдолд нимбэгийг нүүрэндээ түрхсэний дараа наранд шууд гарснаас болж, арьс цочирч, улмаар жижиг толбонууд үүсдэг тул, та энэ маскыг шөнийн цагт хэрэглэхэд нэн тохиромжтой. Орондоо орохоос 30 минутын өмнө нүүрэндээ маскыг түрхэнэ. Гэхдээ эхлээд нүүрээ сайтар угаах ёстойг санаарай. Маскыг түрхээд хаттал нь буюу 15 минут хүлээгээд дараа нь бүлээн усаар нүүрээ зайлж угаана.

Нүднийхээ ойролцоо түрхэж болохгүй. Учир нь нимбэг нүдний ойролцоох арьсыг цочроож мэднэ.

Бодит үр дүнд хүрэх хүртлээ та энэ маскыг 7 хоногт нэг удаа хэрэглээрэй.

One Comment

  1. Дашпүрэв Болдоо

    Дашпүрэв Болдоо

    2020-06-29 at 17:45

    suugee yutai holij turheh yum be

    Reply

Leave a Reply

Your email address will not be published.