Анар идмээр байдаг, дараа нь жимсний цацарсан шүүсийг цэвэрлэх хэцүү байдаг. Яамаар ч юм бэ дээ?
Гоё арга
Зочдоо дайлахад ч ичихээргүй тийм гоё бэлдсэн жимс таваглана.
Дээд талын хальсыг нь зүсэж авна, зүсэхдээ үрийг гэмтээж болохгүй. Дээд талыг нь цагираг хэлбэрээр эсвэл “титэм” байдлаар зүсээд гараараа болгоомжтой салгаж өгнө.
Хальсыг нь цагаан судлыг дагуулан дээрээс доош зүснэ.
Анар жимсээ болгоомжтой задлана.
Цаашлаад жимсний үрийг гараараа авах хэрэгтэй. Баярын ширээ чимэглэх гэж байгаа бол цагаан эдийг авч хальсыг нь жигд зүсэж аваарай.
Энэ аргаар арилгасан анараар жимсний баглаа хийхэд их гоё болдог. Энэ тохиолдолд хальсыг нь зүгээр зүсэж авахгүй илүү гоёмсгоор хээ оруулж авсан ч болно.
“Цохилт”-ын арга
Жимсний үр шүүсээ цацахаас бүрэн хамгаалж чадахгүй ч гэлээ ямартай ч жимсний үр нэг саванд орно. “Цохилт”-ын аргаар цэвэрлэсэн бол салат хийх, хоол чимэглэх, халбагаар жимсийг идэхэд илүү тохиромжтой.
Анараа хоёр хуваана.
Жимсний нэг талыг гартаа бариад дээрээс нь халбага, хутгуур зэргээр цохино. Ингээд анарын бүх үр доош тавганд унатал цохиод байгаарай. Гар тань тавгандаа ойрхон байх тусам шүүс үсрэх нь бага.
Усан доорх арга
Анар жимсний үр бүхлээрээ гарахаас гадна шүүс нь цацрахгүй. Гэхдээ өмнөх хоёр аргыг бодвол цаг их орно.
Анарын “титэм”-ийг нэгдүгээр аргаар авна. Гүн ёроолтой саванд ус хийж бэлдэнэ. Жимсээ хоёр эсвэл хэд хэдэн хэсэг болгож хэрчээд усанд хийнэ. Усан дотор анарын үрийг салгаж авна.
Авсан үрээ шүүж авах хоёр арга байна. Нэг нь усанд унасан хальсны хогийг түүж аваад үрийг дараа нь шүүж авах эсвэл бүгдийг нь шүүгээд дараа нь хальсыг нь түүж авна.
Ингээд анар жимсийг аль болох цэвэрхэн арилгах аргыг танд танилцууллаа. Энэ бол жинхэнэ урлаг. Та анар жимсээ яаж арилгадаг вэ?