in

Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай ГоёГоё

Ойлгоход хамгийн хүндрэлтэй, хэцүү ааштай зурхайн 5 орд: Тэдний учрыг олно гэдэг математикийн бодлого бодохоос ч төвөгтэй!

Астрологичид биднийг шинэ шинэ ололтуудаараа алмайруулсаар л байна: бидний хэн нь хамгийн сайн гэргий болох, хэн нь дарга болох гээд… Тэдний үзэж байгаагаар дараах 5 зурхайн ордод төрсөн хүмүүс хамгийн хэцүү зан ааштай гэжээ, өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй хүмүүс.

Тэгээд чухам хэн гээч нь тэр ордны нэр дор төрсөн байна вэ? Төрсөн өдөр гэдэг зүйл ихийг хэлж өгөх нь ээ …

5-р байр – Матар

Матрынхны хоёрдугаар нэр бол өөрийгөө дөвийлгөх. Энэ ордны төлөөлөгчид өөрийнхөө хүсээгүй зүйлийг хэзээ ч хийхгүй, хэн ч тэднийг захирч чадахгүй. Энэ ордныхны хайр хүндэтгэл, анхаарлыг татахад маш хэцүү.

Тэд өөрсдийгөө зөвхөн хүчтэй хүмүүсээр л хүрээлүүлнэ, тиймдээ ч маш цөөн тооны найз нөхөдтэй байдаг. Хэрвээ энэ ордны бүсгүйд сэтгэл алдарсан бол маш их тэвчээр хэрэгтэй. Өөрөөр ямар ч арга байхгүй.

4-р байр – Хумх

Хумхын ордныхонтой хэл амаа авалцах нь хятад ханз үсэг цээжлэхтэй адил. Тэд харилцаандаа маш этгээд, өөрсдийнхөө үзэл бодлыг эцсээ хүртэл тавихгүй.

Тэд ухаантай, зорилгодоо үнэнчээрээ бусдаас ялгарна, гэхдээ өөртөө хэт их итгэх, сэтгэл хөдлөл нь дэндэх гээд байдаг. Энэ үед сэтгэл санаа нь тогтворгүйжиж найгана. Үүнд тэд өөрсдөө бус зөвхөн эргэн тойрныхон л буруутай болж таарна.

3-р байр – Ихэр

Энэ ордныхон маш хортой. Тод томруун, огцом, чалчаа, тэднийг адал явдал цаанаасаа дуудаад байна уу гэмээр л хэрэг төвөгт орооцолдох хандлагатай. Нийгэм тэднийг – цаг, мэдрэлээ дэмий үрэх хоосон бүлэг гэж үздэг.

Таагүй үед чимээгүйхэн гулсаж алга болох хүсэлтэй. Зорилгодоо хүрэхийн тулд хэрцгий бас амиа хичээсэн зан чанар гаргадаг талтай. Тэдний амьдрал – өдрөөс өдөрт амжилт тогтоохыг зорьсон шатрын хөлөг л гэсэн үг..

2-р байр – Хонь

2-р байрт нүүр бардам Хонь жагсаж байна – маш их сэтгэл хөдлөлтэй орд. Энэ ордны хүүхдүүд хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүнд боссон зүйлийг хормын дотор бүгдийг сүйтгэж чадна. Гэр бүл, гэр орон, ажил төрөл – тэд элдвийг бодохгүй сүйтгэж устгана.

Тэдний хичээл зүтгэлийг мартаж болохгүй: тавьсан зорилгодоо тэд үхэн хатан зүтгэх чадалтай. Энэ ордны бүсгүйчүүд нөхөрсөг, эелдэг. Хонины орд байгаа гэр бүлийнхэн уйдна гэж байхгүй – байнгын сэтгэл хөдлөл бол баталгаатай.

1-р байр – Хилэнц

Хамгийн хэцүү орд. Онцын хүч шаардахгүйгээр тэд нэгдүгээрт байрт орж чадлаа. Тэдний зан ааш – галзуурлын бүх төрлийг хольсон гэмээр, дэлхийг үзэх үзэл нь хүйтэн. Тэд бэрхшээлээс айна гэж байхгүй, амиа золиослоход ч бэлэн.

Энэ ордын удирдах албан тушаалтан – дарангуйлагч гэж сонссон юм байна. Тэдэнтэй ойлголцоход маш хэцүү, зогсоо зайгүй шүүмжилдэг хүмүүс. Зарим нэг нь гипноз хийх чадалтай гэх нь ч бий.

Зурхайн орд болгон өөрийнхөө хувь тавиланд нөлөөлөх сайн бөгөөд сөрөг зан чанартай байдаг. Дээр дурьдсан 5 орд бусдаас онцгой – энгийн бус зан чанарын хувьд шүү дээ. Зөрүүд хонины орд гэргийдээ багахан тэвчээр гаргаж бай, Хилэнцийн ордны ууртай даргыг хааяахан ч гэсэн хүндэлж бай – ямар ч асуудлыг инээмсэглэн шийдэж болно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *