Хэд хоногтоо чихээ цэвэрлэж байгаарай – бага байхад ариун цэвэр сахих үүднээс бидэнд суулгасан дадал зуршил. Чихний хулхи нь хамгаалах үүрэгтэйгээс гадна хүний эрүүл мэндийг илтгэдэг байна.
Хөвөнтэй модоор чихээ цэвэрлээд хулхины өнгө төрхийг ажиглаад үзээрэй.
Саарал өнгийн хулхи
Өөр бусад шинж тэмдэггүй зүгээр л саарал өнгөтэй бол санаа зовох зүйлгүй. Чихэнд хуримтлагдсан хог шороо гэж үзнэ.
Том хотын оршин суугчдын чихний хулхи ихэвчлэн ийм өнгөтэй байдаг, энэ нь агаарын бохирдолтой холбоотой.
Цусан судалтай хулхи
Чихээ цэвэрлэж байхдаа цусан толбо анзаарсан бол болгоомжлоорой: магадгүй чихний хэнгэргийн гэмтэл байж болзошгүй. Энэ тохиолдолд чих амархан үрэвсэж сонсгол муудах хүртэл үр дагавартай. Тийм учраас яаралтай эмчид үзүүлнэ.
Бор өнгийн хулхи
Хулхины гарц ихсэх, өнгө нь бараан болох тусам бие махбодь стресстэй байгааг илтгэнэ.
Тийм учраас тайвширч, сайхан амарч байх хэрэгтэй.
Хар хулхи
Нэг удаагийн хар хулхи аюултай шинж биш. Харин загатнах шинж тэмдэг илэрсэн бол (загатнаа нь улам ширүүсээд байвал) эмчид үзүүлэх шалтгаан болно. Магадгүй мөөгөнцрийн үрэвсэл байж болно.
Цагаан хулхи
Цагаан хулхи нь амин дэм, микро элемент дутагдаж байгааг илтгэнэ, тэр дундаа төмөр, зэс дутагдаж байна.
Тийм учраас эрүүл хоолны дэглэм баримтлахыг зөвлөе, ялангуяа шош, овьёос, вандуй, гурвалжин будаа түлхүү идээрэй. Мөн нэмэлт хоол хүнс байдлаар амин дэмийн бэлдмэл ууж болно.
Үнэртэй хулхи
Чихэнд үрэвсэл байгаа тохиолдолд эвгүй үнэртэй хулхи гарна. Үнэрээс гадна шуугих, чих битүүрсэн мэт мэдрэмж төрнө. Эмчид заавал үзүүлээрэй.
Шингэн хулхи
Үрэвслийн үр дүнд чихний хэнгэрэг гэмтсэн тохиолдолд чихнээс шингэн хулхи гардаг.
Энэ тохиолдолд заавал эмчид үзүүлнэ.
Хуурай хулхи
Хуурай бужигнасан хулхи нь бие махбодид ашигтай өөх тос дутагдаж байгааг илтгэнэ.
Хэрвээ өөх тосоор баялаг хоол хүнс хэрэглэснээс хойш ямар ч өөрчлөлт гараагүй бол шалтгааныг нь өөр эх сурвалжаас эрэлхийлнэ: хуурай хулхи нь арьсны өвчлөл байхыг үгүйсгэхгүй.