Яг одоо таны үнэт эдлэлийн хайрцгаа сайтар ухаж үзэх цаг. Их Британи эмэгтэй 13 доллароор худалдаж авч байсан бөгжөө үнэхээр тэнгэрт хадсан үнэтэй эсэхийг шалгаж үзэхээр шийджээ. Сонирхолтой нь түүний үнэт эдлэл өдгөө 957,000 долларын үнэ хүрсэн байна.
Өмнөд Лондоны Твикенхэмд амьдардаг Debra Goddard 1986 онд бөгжөө худалдаж авч байжээ. Тэр бөгжөө 33 жилийн турш хадгалсан байна. Гэсэн хэдий ч, 55 настай эмэгтэй бөгжөө өөрийн ээж June Boyle-д зарахаар шийдэж байсан удаатай гэнэ. Харин тэр бөгжөө 26.27 каратын алмазан шигтгээтэй гэдгийг олж мэдсэн байна.
Тэр өөрийнхөө бөгжийг ийм өндөр үнэ хүрсэн гэдэгт итгэхгүй байв
Тэр цагийн сайханд хожим хойно асар өндөр үнэ хүрэх бөгж худалдаж авсан гэдгээ мэдээд гайхширчээ. Дор хаяж 970 долларын үнэ хүрнэ л гэж бодож байснаа хэлсэн байна.
“Би үнэт эдлэлийн дэлгүүр рүү очиход худалдагч нь бөгжийг маань хараад та үүнийг юу болохыг мэдэх үү? Энэ бол алмаз гэсэн. Би шөнөжингөө суугаад яах ёстой талаар бодолхийлсэн.”
Тэр бөгжөө дуудлага худалдаан оруулахаар шийдэж, 607,900 доллароор зарж чаджээ. “Ээждээ бөгжөө зарчихсан байсан бол балрах байж. Тэр миний бүх баялгийг авах шахсан байна шүү.” гэж Goddard хэлжээ.
Энэ бөгж 26.27 каратын алмазан шигтгээтэй юмсанж
Хэдийгээр тэр одоо баян эмэгтэй болсон ч, мөнгөний дийлэнх хэмжээг нь ээждээ зориулна гэдгээ хэлжээ. Учир нь тэр ингэх ёстой гэж шийдсэн байна.
“Тэр одоо Барбадост амарч байгаа. Би түүнийг амраасан юм. Надад мөнгө чухал биш ээ. Тэр минь илүү чухал.”
Тэрээр мөн сайн үйлсийн аянд нэгдсэн бөгөөд сайн дураараа хүмүүнлэгийн ажилд идэвхийлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.