in ,

Энэ хоёр орцыг өдөр тутамдаа хэрэглэдэг шампуньдаа хийгээд үсээ угаагаарай. Таны үс дахиж ихээр унахаа болино

Үс уналт бол дэлхий дээрх олон сая хүний хувьд хамгийн түгээмэл болсон асуудал билээ. Үүнд стресс, жин хасалт, цэвэршилт, ген, жирэмслэлт болон бусад хүчин зүйлс нөлөөлдөг. Энэ процесс дааврын тэнцвэрт байдал алдагдсанаас болж явагдах тохиолдол байдаг. Үс уналт хүний өөртөө итгэх итгэлийг бууруулдаг. Нэмж хэлэхэд энэ бол зүйн асуудал бөгөөд хүн бүр энэ үүнээс аль болох хурдхан салахыг хүсдэг.

Үс уналтыг зогсоох үйлчилгээтэй олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг рекламддаг боловч, тэдгээр нь үнэтэй бас үр дүн муутай байдаг. Аз болоход бидэнд танд дуулгах таатай мэдээ байна: гэртээ байгалийн гаралтай шампунь бэлтгэж, үс уналтыг зогсоож болно.

Танд дараах 3 орц хэрэгтэй: нимбэгийн эфирийн тос, розмарины эфирийн тос болон витамин Е капсуль.

Бэлтгэх заавар:

10 дусал нимбэгийн тос болон розмарины тосыг 2 капсуль витамин Е амин дэмийн хамтаар өдөр тутам хэрэглэдэг шампуньдаа хийж, сайтар сэгсэрнэ. Шампуниас багахан хэмжээгээр үсэндээ түрхэж, хэдэн минутын хугацаанд иллэг хийгээд дараа нь бүлээн усаар угаагаарай.

Та энэ шампунийг өдөр бүр хэрэглэх боломжтой бөгөөд богино хугацааны дараа үр дүнг нь мэдрэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *