Энэ бол хэвийн үзэгдэл. Яагаад гэдгийг нь танд хэлж өгье.
Нас нэмэгдэх тусам хэн нэгэнтэй үерхэж найзлахад хэцүү болдог, яагаад гэвэл улам ихээр бусдыг үзэн ядaж эхэлдэг.
Урьд нь ямар байсныг дурсан сана даа: хаашаа л явна найз нөхөдтэй болж насан туршдаа найз хэвээр явна гэж итгэдэг байсан. Цаг хугацаа, насны эрхэнд бүх зүйл өөрчлөгдөнө. Зарим нэг хүмүүс бидний итгэлийг даахгүй, зарим нь зүрх сэтгэлийг гонсойлгосон, нөгөөх нь зүгээр л яваад өгсөн эсвэл бид өөрсдөө яваад өгнө.
Ингээд өндөр насанд гараад ирэхээр бусдыг ихээр үзэн ядaж эхэлдэг. Яагаад гэвэл бидэнд таалагдахгүй байгаа зүйлтэй эвлэрэхийг хүсэхгүй байгаа юм.
Залуудаа бид зүгээр л их найзтай байхыг хүсдэг байсан. Бусад хүмүүс миний тухай юу гэж бодох бол гэдэгт их санаа зовно. Бусдад таалагдахын төлөө юу эсийг хийж байхав дээ, залуудаа. Энэ бүх зүйл “хортой” нөхөрлөлд хүргэдэг ажээ.
Нас ахиад ирэхээр муу найз нарыг үзэж чадахаа болино. Үерхэлээ үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна уу? Баяртай. Олигтой найз байж чадахгүй байна уу? Хагацья. Надад дэмий зүйлд үрэх цаг зав алга. Хэн нэгэнтэй аймшигтайгаар цагийг өнгөрөөж байсанд орвол ганцаараа байсан нь дээр.
Энэ мэт нөхөрлөлийн үр дүнд шинэ найз нөхөдтэй болох хүсэл төрөхөө болино. Хүмүүс ямар байдгийг бид нэгэнт ойлгосон. Дахиж ийм зүйлтэй орооцолдохыг хүсэхгүй байна.
Тийм ээ, бид найрсаг, эелдэг хэвээрээ үлдэнэ. Хүмүүстэй ярилцаж, харилцана, гэхдээ зүрх сэтгэлдээ ойртуулахгүй. Тэдэнд нууцаа ярихгүй, хэт дасахгүй.
Нас ахихад шинэ найз нөхөдтэй болох сонирхол буурна. Бид ямар гэдгийг нь мэднэ, яаж төгсдөгийг нь ойлгосон. Нас ахих тусам хүмүүст итгэх итгэл нь багасдаг.
Багадаа бид сайн сайханд итгэж, хүн болгонд сайн сайхныг хүсдэг байлаа. Харин нас нэмэгдэх тусам үнэнийг олж хардаг: хүн болгон өөрийгөө л боддог, чи түүнд ямар ч хамаагүй.
Нас ахих тусам өөрөөсөө дээгүүр хэнийг ч тавих хүсэлгүй болно.
Бусдын тухай бодохоо больж зөвхөн өөрийгөө хайрлаж эхлэхэд өөрчлөлтүүд явагдана. Бусдад таалагдах гэж хичээхээ болино. Ингээд л энэ цагаас эхлэж үерхэл дуусгавар болох ажээ. Өөрийгөө ашиглуулахаа больж эхлэхээр хүмүүс таныг үзэн ядaж эхлэхээс гадна тоохоо болино.
Нас нэмэгдэх тусам өөртөө жинхэнэ найз нөхөд хайхаа больдог, зөвхөн өөрийгөө л хөгжүүлэхийг хичээж өөртөө итгэж эхэлнэ.
Найз нөхөд холдсоор л… Харин та өөрөө өөрөөсөө хэзээ ч холдохгүй.