in

Сэтгэл судлаачдын зүгээс санал болгож буй стресс тайлах 10 дууг сонсоорой. Орчин үеийн сэтгэл зүйн эмчилгээний хамгийн шилдэг арга

Стресс – “дайсагнасан гадаад ертөнцөд” бидний зүгээс үзүүлэх хариу үйлдэл. Ажил, сургууль, хувийн амьдрал дээрээ ихэнх хүмүүс стрессийн нөхцөлд байдаг.

Дуу хөгжим – стресс, айдас тайлах хамгийн шилдэг арга. Шинжлэх ухааны туршилтаар тархи, сэтгэл санаанд дуу хөгжим хэрхэн нөлөөлж байгааг тогтоожээ. Орчин үеийн сэтгэл зүйн эмчилгээнд “дуу хөгжмийн эмчилгээ”-г ашиглаж эхлээд байна.

Mindlab International лабораторийн нейробиологчид судалгааг гүнзгийрүүлж дуу хөгжмийн тусламжтайгаар хуримтлагдсан стрессийг багасгах боломж байгаа эсэх тал дээр туршилт хийжээ.

Туршилтанд оролцогчдод стрессийн байдалд хүргэх пазлыг хурдан эвлүүлэх даалгавар өгчээ. Энэ хооронд тэдэнд дуу сонсгоно, мөн эрдэмтэд тархины үйл ажиллагааг тусгай төхөөрөмжөөр хянана: тархины ямар хэсэг идэвхжиж байна, зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын тоо гэх мэт.

Туршилтын үр дүнд 10 дууг шилж авчээ, үүний дотор британийн дуучин Adele болон Coldplay хамтлаг багтсан байв.

Туршилтыг удирдсан доктор Дэвид Льюис-Хожсоны мэдэгдсэнээр, тайвшруулах үр дүнгээрээ жагсаалтыг  тэргүүлсэн “Weightless” дуу нь даалгавраа сайн биелүүлсэн буюу түгшүүрийг 65% бууруулж чадсан гэжээ.

Үүнээс гадна туршилтын үед тодорхой болсон нэг ололттой тал бол дуу сонссон эмэгтэйчүүдийн нойр ихээр хүрч эхэлжээ. “Эдгээр дууг жолоо барьж байхад сонсохгүй байхыг зөвлөж байна, магадгүй аюултай байх” гэж тэрээр онцлов.

“Marconi Union” хамтлаг өөрийн дуун дээрээ шинжлэх ухааны туршилт мэт нухацтай хандсан бололтой гэж америкийн Inc бичжээ. Тэд өөрсдийн дуундаа зүрхний цохилт, цусны даралт тогтворжуулах болон стрессийн гормон болох кортизолын хэмжээг бууруулах хөгжмийн зэмсгийг гайхалтай хослуулж чадсан хэмээн үзсэн байна.

Ингээд та бүхэнд “Стрессийн эсрэг” дууны жагсаалтыг танилцуулж байна.

“We Can Fly”, Rue du Soleil (Café Del Mar)

 

“Canzonetta Sull’aria”, Моцарт

 

“Someone Like You”, Adele

 

“Pure Shores”, All Saints

 

“Please Don’t Go”, Barcelona

 

“Strawberry Swing”, Coldplay

 

“Watermark”, Enya

 

“Mellomaniac (Chill Out Mix)”, DJ Shah

 

“Electra”, Airstream

 

“Weightless”, Marconi Union

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *