in ,

Нүүрэн дээрх арьсны толбо, батганы сорви болон үрчлээ зэргийг энэ маск ямар ч ул мөргүй арилгаж чадна. Та хэрэглэж үзээд гайхамшгийг өөрийн нүдээр хараарай

Гоёмсог арьстай болохын тулд багагүй чармайлт гаргах хэрэгтэй – энэ бол баримт, харин таны нас нэгэнт явжээ гэж бодож байна уу? Та нүүрэндээ түрхэж байгаа болгоноо үр дүнгээ өгнө гэж дэмий найдах хэрэггүй.

Өсвөр нас бол хамгийн эмзэг үе, энэ үеийн батганаас үлдсэн сорви нь толбо, үрчлээ гарахад нөлөөлдөг байна. Өнөөдрийн та бүхэндээ танилцуулж байгаа энэ маск бол ид шидийн үр дүнтэй. Асуудалтай, толботой, үрчлээтэй арьсанд ч тохирно.

Задь болон цинамон

Задь нь батганы эсрэг үйлчилгээ үзүүлж үрэвслийг дарна. Цинамон нэг талаасаа мөөгөнцөр, вирус болон нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Зөгийн бал – нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдгээрээ нэгэнт алдаршсан, шархны эдгэрэлтийг түргэсгэдэг. Эцэст нь нимбэг – толбо, шархыг арилгана.

Орц:

  • 1 ц.х зөгийн бал
  • 1 ц.х шинэ нимбэгийн шүүс
  • Тал ц.х цинамон
  • Тал ц.х задь

Бэлдэх арга:

Бүх орцуудыг холиод нэг зуурмаг болтол нь хутгана. Хэрвээ эмзэг арьсанд түрхэх гэж байгаа бол нимбэгийн шүүсийг оруулахгүй. Нүд, амандаа хүргэхгүй байхыг хичээгээрэй. Маскыг 30 минут тавина, хэрвээ нүүр түлэгдээд байгаа мэт мэдрэмж төрвөл тавих хугацааг багасгаж болно. Нүүрээ бүлээн усаар угааж сайн чанарын цэвэр тос түрхээрэй.

Куркуматай зуун наст

Үр дүнтэй байгаагийн шалтгааныг бид агуулагдах шим тэжээлтэй бодис болон полисахаридаар тайлбарлана. Эдгээр нь арьсны хорт бодисыг гадагшлуулж, арьсны чийгийг хангадаг.

Маскыг хийхэд маш хялбар, 1 ц.х зуун настыг куркуматай холиод зуурмагаа бэлдэнэ. Зуурмагийг батганаас үлдсэн сорви дээр түрхээд 20 минут байлгана. Дараа нь угааж цэвэрлэнэ.

Зөгийн балтай сүүн маск

Сүүг хүмүүс эрт цагаас гоо сайхандаа ашиглаж ирсэн. Арьсны тэнцвэрт байдлыг хангах, цочромтгой арьсанд нэн тохиромжтой.

Орц:

  • 1 х.х сүү эсвэл тараг
  • 1 х.х зөгийн бал

Бүгдийг холиод нүүрэндээ 10-15 минут байлгана. Дараа нь усаар угааж цэвэрлэнэ.

Авокадо болон гадил

Авокадо, гадил нь амин дэм, эрдэс бодисоор баялаг тул арьсыг төлжүүлэх, зөөлрүүлэх, цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Авокадо, гадилаа блендерт хийж холино. Дээрээс нь зөгийн бал эсвэл оливын тос нэмнэ. Нүүрээ угааж цэвэрлээд  маскаа тавиарай. Маскыг 20-30 минут байлгаад бүлээн усаар угаана. Арьсыг чийгшүүлэх, батга цэвэрлэх, сорви бүдгэрүүлэх үйлчилгээтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *