Гүйлт – зөвхөн илүүдэл жингээсээ салаад зогсохгүй. Энэ бол бараг л шинэ амьдрал юм.
Гүйх нь үнэхээр эрүүл мэндэд тустай, тийм учраас олон хүн илүүдэл жингээ багасгах, зүрх судасны системээ бэхжүүлэх, биеэ чийрэгжүүлэх гэж гүйцгээж байна. Гүйлт нь зөвхөн бие махбодид сайнаар нөлөөлөөд зогсохгүй таны амьдралыг ч эерэгээр өөрчилж чадна. Гүйснээр танд ямар өөрчлөлт гарахыг танилцуулахаар бэлдлээ.
- Хүний анатоми болон физиологийн талаарх мэдлэгтэй болно.
- Зөв хооллолтын ашиг тусыг ухаарна. Баярын өдрүүдээр хэтрүүлэн идсэний дараа бэлтгэл сургуулилт хичнээн хүнд болж байгааг мэдрэх тул жимс, ногоо, овьёосонд илүү татагдах болно.
- Ямар ч ярианы үеэр өөрийн рекордыг ярих боломж бий болно.
- Таны ойр дотны хүмүүс бас гүйж эхэлнэ. Өөр ямар ч хувилбар байхгүй.
- Таны бие эрхтэн өөрчлөгдөж эхэлнэ. Гэдэсний өөх арилна, хөл илүү булчинлаг болно. Энэ өөрчлөлт удаан явагдана, гэхдээ мэдэгдэхүйц, тиймээс таныг удаан хараагүй танилууд чинь уулзаад нүд нь орой дээрээ гарах биз.
- Танд хэдэн мянган доллар санал болгоод дэлхийн нөгөө өнцөгт очиж нуруундаа цаасан дугаар наагаад өөртэй тань адилхан гүйх дуртай хүмүүстэй цуг гүйх саналыг хүлээн авахдаа гайхахаа ч болино.
- Гүйснээр найз нөхдөө таниж эхэлнэ.
- Бас шинэ найз нөхөдтэй ч болно. Гүйлтийн пүүз, техник зэрэг яриад эхлэхээрээ хамаатан садан шиг л сэтгэлийн харилцаа болж хувирна.
- Километр бүр адилгүй урттай гэдгийг туршлага дээрээ мэдэрнэ. Нэг километр хэд дахин урт болохыг ч үгүйсгэхгүй.
- Бэлтгэл сургуулилт танд үнэхээр таашаал авчирна. Эндорфин гэдэг бодис нас үл харгалзан хязгааргүй ялгарч эхэлнэ.
- Таны үгийн санд “бэртэл” гэдэг үг нэмэгдэнэ. Үүнийг дагаад “халаалт”, “сунгалт” бас “йог” гэдэг үг нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
- Цаг агаарын мэдээ таны хувьд маш чухал байр суурь эзэлнэ.
- Спортын технологийг наанатай цаанатай ойлгож эхэлнэ. Чийг гадагшлуулах, оёдол, материал, ул бүгд чухал зүйл.
- Спортын хувцсанд хандах хандлага өөрчлөгдөнө. Зүгээр нэг шалан дээр хэвтэх бус өөрийн гэсэн өлгүүртэй, хэрэглээгээрээ дээгүүр орох хувцас болжээ. Зүгээр нэг зугаалах эсвэл дэлгүүр хэсэхдээ өмсдөг биш жинхэнэ утгаар нь спортоор хичээллэхдээ өмсдөг хувцас болно.
- Урдаа тавьсан том зорилго ард хоцорчээ. Та аль хэдийн турсан, эрүүл, залуу болсон, гэхдээ л гүйхээ больж нэг л чадахгүй байна.
- Шинэ дуу, аудио ном сонсох цагтай болсон.
- Таныг галзуу гэж дуудах хүн нэмэгдэнэ. Нэг ёсондоо та зөв замаар явж байна гэсэн үг.
- Гүйж дууссаныхаа дараа заримдаа өөртөө дахиж хэзээ ч үгүй гэж хэлэх байх. Дараа өдөр нь гүйж дуусаад шинэ гарааны тухай төлөвлөж эхэлнэ.
Гүйж эхэлснээр танд ямар санаандгүй өөрчлөлт гарч эхэлсэн бэ?