Нөүтбүүк хэт халах, өөрөө унтрах, гацах, өөрөө асах, хэт дуутай байх эсвэл бүр дуугүй байвал ямар нэгэн арга хэмжээ авах цаг болсныг илтгэж байна.
Та нөүтбүүкээ буруу ашиглаад байна
Шинэ хэрэглэгчид тэр болгон мэддэггүй халалтын шалтгаанаас эхэлье.
Магадгүй төхөөрөмжөөс халуун агаар гарахад саад болж байгаа тийм газар тавьсан байх. Хананд хэт ойрхон эсвэл зөөлөн гадаргуу дээр тавихад нөүтбүүк ихээр халдаг.
Нөүтбүүкний агааржуулагчийн сэнсний хажууд хангалттай хоосон зай талбай байх ёстой.
Үүнээс гадна удаан хугацаагаар тоглох эсвэл том программ (видео засварлах) ашиглаж байгаа бол халалтын шалтгаан байж болно. Тиймээс үе үе завсарлаж бай, нөүтбүүк ч бас амарч хөрөх хэрэгтэй. Мөн өөрийн нөүтбүүкний үзүүлэлтээс хэтэрсэн программ, аппликейшн бүү суулга.
Ялангуяа зуны халуун өдрүүдэд тоглоом, том программ ажиллуулахдаа анхаар. Төхөөрөмжийн дотор хэм агаарын хэмээс мөн шалтгаалдаг байна, тиймээс халуунд нөүтбүүкээ хэт ачааллаар дарах хэрэггүй. Хажууд нь сэнс эсвэл хөргөх тусгай суурь авч залгаарай – бага ч гэсэн тус нэмэр болно.
Хөргөлтийн систем эвдэрсэн
Хөргөлтийн систем эвдэрсэн тохиолдолд төхөөрөмжийн хэм огцом өөрчлөгдөж болно. Онцын шалтгаангүйгээр нөүтбүүкийн их бие хэт халсан байвал, үүнтэй зэрэгцээд агааржуулагчаас чимээ гарахгүй байвал сэнс ажиллаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Үүний тулд нөүтбүүкээ задлахаас өөр аргагүй.
Дур мэдэн өөрөө задлах, цэвэрлэх зэрэг нь эвдрэлд хүргэж мэднэ. Хэрвээ өөрийн чадварт төдийлөн итгэлгүй байвал оролдох хэрэггүй. Сануулахад: өөрөө дур мэдэн задалсан тохиолдолд баталгаат хугацаа хүчингүй болно.
Нөүтбүүкээ цахилгаанаас салгаад тагийг нь авна. Дараа нь ширээн дээр тавьж компьютероо залгаад хэд хэдэн программ ажиллуулах эсвэл тоглоом тоглоно. Агааржуулагч ажиллаж байгаа эсэхийг харахын тулд нөүтбүүкээ болгоомжтой өргөнө. 5-10 минутын зайтай шалгана. Хэрвээ агааржуулагч ажиллахгүй эсвэл удаан ажиллаж байвал засварын газар өгч засуулна.
Төхөөрөмжинд тоос шороо хуримтлагдсан
Нөүтбүүкээ нээгээд харахад тоос шороо ихээр хуримтлагдсан байвал халаад байгаагийн шалтгаан байж болно.
Удаан хугацааны хэрэглээний явцад нөүтбүүкт тоос шороо ихээр хуримтлагдаж агаарын солилцоонд саад учруулж эхэлдэг. Үүнээс болж төхөөрөмж ихээр хална. Тоос шороог цэвэрлэнэ.
Нөүтбүүкээ цахилгаанаас салгаад тагийг нь авсан байгаа гэж ойлгож байна. Одоо төхөөрөмжийн дотор хэсгийг тоос сорогчоор болгоомжтой соруулна. Агааржуулагчийн зарим нэг шаардлагатай хэсгүүдэд тусгай тос дусааж болно. Гэхдээ юуны түрүүнд өөрийн нөүтбүүкийн загвартай сайтар танилцсан байх ёстойг анхаарна уу.
Термопаст нь хатсан
Нөүтбүүкийн ашиглалтын явцад термопаст нь хатдаг – халуун дулааныг дэмжих зорилгоор процессорын гадаргууд түрхсэн наалдамхай бодис. Энэ бодис хатсан тохиолдолд төхөөрөмж халж болно.
Хэрвээ та хэдэн жилийн турш термопастыг шинэчлээгүй бол цэвэрлэж байх үедээ шинэчлэхийг бодоорой. Сэлбэгийн дэлгүүрүүдээр уг бодис зарагддаг.
Термопастыг солихын тулд хөргөлтийн төхөөрөмжийг төв процессороос салгаж авна. Бодисын үлдэгдэлтэй төмөр хавтанг та олж харна. Хөвөнтэй савхаар бодисыг бүрэн цэвэрлээрэй, гүйцэд арилахгүй бол хөвөндөө багахан спирт шингээж цэвэрлэж болно.
Шинэ термопастаас болгоомжтой дусаагаад жигд түрхэж өгнө. Бодис уг хавтангаас халих ёсгүй. Бодистой цуг ирсэн бийрээр түрхвэл илүү тохиромжтой, бас хавтанг гэмтээхгүй өөр бусад зүйлээр түрхсэн ч болно.
Видео тоглоомын график процессорт термопастыг мөн түрхэж болно. Түрхэж дуусаад бүгдийг байранд нь суурилуулж бэхлэнэ.
Хэрвээ та өөрөө нөүтбүүкээ задлахаас эмээж байгаа эсвэл задалсны дараа асуудалтай тулгарвал өөрийн загварын тухай мэдээллийг сайтаас хайж олоорой. Бас мэргэжлийн засварчинд хандаж болно гэдгийг мартаж болохгүй.