Хоол идсэний дараа хүмүүс хэвтээд зурагт үзэх сонирхолтой байдаг. Энэ буруу дадал зуршил нь эрүүл мэндэд нэн хортой ажээ.
Хоол идсэний дараа огт хийж болохгүй 5 зүйл байгааг анхаарна уу:
Тамxи татах
Тамxи хүний эрүүл мэндэд xортой гэдгийг бид мэддэг хэрнээ л энэ xорт зуршлаасаа салж чадахгүй хоол идсэнийхээ дараа шууд татсаар л байна.
Хоол идсэнээс хэдэн цагийн дараа тамxи татвал зохино. Тамxи нь никoтин агуулдаг, хүчилтөрөгчийн хэмжээг бууруулах тул хоол боловсруулах эрxтэнд сөргөөр нөлөөлөх ажээ.
Зарим нэг судалгааны дүнгээс харахад хоол идсэний дараа шууд татсан нэг тамxи нь 10 тамxи татсантай тэнцэх xор уршиг учруулдаг ажээ. Үүний зэрэгцээ уушги, ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байна.
Жимс идэх
Жимсийг хоолноос өмнө идэхийг зөвлөж байна. Жимсийг боловсруулахад маш их олон төрлийн фермент хэрэгтэй байдаг ажээ.
Мөн жимсэнд агуулагдах сахар нь бүрэн шингэхэд хугацаа их шаарддаг. Хоолны дараа идсэн жимсний шим тэжээлийг та бүрэн авч чадахгүй, тиймээс ходоод хоосон байхад нь идээрэй.
Хоолны дараа идсэн жимс нь цээж хорсгох, гэдэс ходоод хямраах зэрэг гаж нөлөөтэй.
Унтах
Хоол идсэнийхээ дараа шууд унтаж байгаа бол тайван унтаж чадахгүй – гэдэс дүүрэх, идсэн хоолоо боловсруулж шингээх ёстой тул ходоод ажилласаар байна, ингээд л нойрны асуудал үүснэ.
Янины анагаахын сургуулийн мэргэжилтнүүд судалгаа хийжээ. Хоол идсэний дараа хэвтээгүй хүмүүсийн дунд цус харвах эрсдэл маш бага байжээ.
Тиймээс унтахаас 2-3 цагийн өмнө хоолоо идсэн байхыг зөвлөж байна.
Шүршүүр
Хоолны дараа шүршүүрт ороход хөл, гарын цусан хангамж нэмэгдэнэ, үүний зэрэгцээ ходоодны цусан хангамж буурна. Үр дагавар нь хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагаа алдагдахад хүргэдэг байна.
Цай уух
Хоол идсэний дараа хэзээ ч цай ууж болохгүй, яагаад гэвэл төмөр шингэхэд саад учруулдаг юм. Цай нь дубилийн хүчилтэй бөгөөд төмрийн шимэгдэлтэнд нөлөөлнө.
Шинжлэх ухааны нотолгоотой баримт: төмрийг шингээж авах чадвар 87%-иар буурна. Төмрийн дутагдал нь цус багадалт бий болгож арьс цонхийх, хоолны дуршил бууруулах, цээжээр өвдөх, хүйтэн гар, хөл, толгой эргэх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Тиймээс хоол идсэний дараа хийхээс татгалзах ёстой эдгээр зөвлөгөөг баримтлахыг хичээгээрэй.