Бид бүгд л амралтын өдрийг тэсэн ядан хүлээдэг. Харин хэрхэн өнгөрөөж байгаа нь бидний амжилттай эсэхийг тодорхойлно.
Тэд төлөвлөгөө зохиодоггүй
Амралтын өдрийн төлөвлөгөөг цаг, минутаар гаргах хэрэггүй, гэхдээ юу хийхийг хүсэж байгаагаа төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр та цаг хэмнэнэ бас цагийг зугаатай өнгөрүүлж чадна.
Ойр дотныхондоо цаг гаргаж чаддаггүй
Ажлын галзуу ачаалалтай өдрүүдэд найз нөхөд, гэр бүлдээ тэр болгон цаг гаргаад байж чаддаггүй. Амралтын өдрөө энэ нөхцөл байдлыг тэнцвэржүүлэхийг хичээгээрэй.
Тэд технологиос холддоггүй
Утсаа хураа, ажлын мэйлээ хаа. Амралтын өдрөөр ажилтай холбоотой юу ч хийхгүй гэдгээ ажлын газрын хүмүүстээ хэлээрэй.
Амралтаасаа таашаал авдаггүй
Амралтын өдрөө өнгөрөөх ямар ч төлөвлөгөө байж болно, найз нөхөдтэйгөө зугаалах, ганцаараа өнгөрөөх, ямартай ч өөрт таашаал авчрах тийм л амралтыг сонго.
Тэд байнга унтдаг
Баасан гаригийн орой хэтрүүлж уугаад сэргэж чадахгүй байна уу? Эсвэл зүгээр л ажлын долоо хоног аймшигтай ачаалалтай өнгөрсөн үү? Ямар ч байсан хамаагүй, хэрвээ та амралтаараа бүтэн өдөржингөө унтаж байгаа бол нойрны дэглэм алдагдана. Өөрөөр хэлбэл ажлын ирэх долоо хоног танд улам л хэцүү байх болно.
Тэд их мөнгө үрдэг
Мэдээж өөрийгөө эрхлүүлмээр үе байлгүй л яах вэ. Ажлын өдрүүдэд өөрийгөө хязгаарлаад амралтын өдөр хазаарыг нь тавьсан бол та хэзээ ч мөнгөө хэмнэж чадахгүй, үүнээс баяр баясал ч авахгүй. Аль болох хэмнэлттэйгээр өөрийгөө баярлуулж байгаарай, жишээ нь гэртээ ямар нэгэн дуртай зүйлээрээ оролд, үнэгүй арга хэмжээнд оролцоорой.
Тэд тунгаан боддоггүй
Ажлын өдрүүдэд өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодоод байх хугацаа хомс. Амралтын өдрүүдэд бол харин ч тохиромжтой.
Тэд байнга ажлын тухай боддог
Ажлын төлөвлөгөөг Даваа эсвэл Баасан гаригт хийж бай харин амралтын хоёр өдөр ажлыг март.
Уйдаж байгаадаа харамсдаг
Хүнд ажлын дараа тайвшраад дэмий суух бас сайхан байдаг. Дэмий сууж байгаа нь таныг галзууруулах гээд ч юм уу чухал зүйлээс хоцроод байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байвал амралтын өдрийг өнгөрөөх аргаа өөрчлөөрэй.
Тэд тайвширч чаддаггүй
Хэт ачаалал авах ямар ч хэрэггүй. Хэрвээ амралтын өдрөөрөө тайвширч амарч чадахгүй бол дараагийн долоо хоног таниас олигтой үр дүн гарахгүй.
Дараагийн долоо хоногтоо бэлддэггүй
Ням гаригийн орой дараагийн долоо хоногийн тухай бодно: хийх ажлын жагсаалт гарга, хуанлигаа хар, ойрын ирээдүйд хүрсэн байх зорилгоо тодорхойл. Үүнд л амжилтын үндэс оршдог байна.