in

Яг зөвЯг зөв

Аль эрт моодноос гарч хоцрогдсон зүйлс – Хэрэв таны хувцасны шүүгээнд байгаа бол яг одоо гаргаж хаяарай!

Statement зүүлт

Энэ төрлийн хүзүүний зүүлтний од байх хугацаа тод хэдий ч богино байжээ. Нүдэнд шууд тусах зүүлт арай л том санагддаг байж билээ. Оронд нь нарийхан, бараг мэдэгдэхгүй зүүлт моодонд оржээ.

Өсгийтэй пүүз

Пүүз, тэгээд өсгийтэй, бурхан минь … Гутал гэх үү, пүүз гэх үү, танкет гэх үү?

Давхар хуниастай банзал

Богино настай бас нэгэн загвар. Ер нь моод болгох ёстой ч байсан юм уу даа?

Полиэстр хагас банзал

Өндөр өсгийттэй өмссөөр байгаа бол одоо болих цаг нь болжээ. Ботинк, том нэхмэл цамцтай бол чөлөөт цагаараа өмсөөд байж болох юм, хэрвээ эмэгтэйлэг харагдах үүднээс өмсөж байгаа бол хэрэггүй.

Унтлагын хувцас

Юу жирэлзээд өнгөрөв өө? Хэдхэн улирлын дараанаас л загвараас гарлаа даа.

Зузаан ултай өндөр өсгийт

Ялангуяа өсгийн хэсэг өндөр бол шүү.

Богино суудалтай жинсэн өмд

Охид бүсгүйчүүд дуртайяа өмсдөг байсан бол ээж нар үзэн яддаг байж билээ. Харин одоо богино суудалтай өмд загварын хог руу шилжжээ.

Баялаг чимэглэлтэй жинсэн өмд

Бас том цоорхойтой жинсэн өмд ч мөн адил. Том болгонтой юмс одоо моодноос гарч байна.

Богино хантааз

“Шанелийн” сонгодог загвар л биш бол бусад нь одоо моодноос гарсан.

Неопрен материалаар хийсэн хувцас

Хагацахад хайран санагдаж байна. Даанч толгойтой болгон өмсөөд байсан юм, арга ч үгүй биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *