in

Өглөөний цайндаа эсвэл аялал зугаалга, ажил төрөлдөө ч аваад явах боломжтой, бяслагтай сэндвич бэлтгэх 10 жор

Бид бүгд л сэндвичэнд дуртай, хийхэд хялбар бөгөөд амттай. Өглөөний кофетойгоо иднэ, аялал зугаалга, ажил төрөлдөө ч аваад гарна.

Бяслагүйгээр сэндвичийг төсөөлж чаддаггүй хүмүүст зориулж хэд хэдэн амттай жор санал болгож байна.

Лийр жимс, беконтой

Өөрийн дуртай талхыг шаргал өнгөтэй болтол нь шараад дунд нь бекон, бяслаг, лийр, бөөрөлзгөнө хийж шарах шүүгээнд хэдэн минут шарна.

Нэрс, базиликтай

Нэрс (шинэ эсвэл хөлдөөсөн)-ийг нухаад сахартай холиод зөөлөн гал дээр 5 минут орчим буцалгана, шүүсийг нь аваарай. Талхан дээрээ жимсгэнээ тавиад дээрээс нь бяслаг, базиликийн навч тавина, дахиж бяслаг тавиад талхаар дарна, шарах шүүгээнд 10-15 минут.

Авокадо, халуун ногоон чинжүүтэй

Авокадог нимгэн хэрчинэ, ногоон чинжүүг уртаар нь хэрчээд бяслагтай нийлүүлж шарсан талхандаа хавчуулна.

Цангисны чанамалтай

Цагаан талхаа цөцгийн тосонд шараад бри бяслагтай тавина. Нэг талхан дээр цангисны чанамал түрхээд нөгөө дээр нь бяслаг тавина – нийлүүлээд л сэндвич бэлэн.

Бөөрөлзгөнө, хар шоколадтай

Хар шоколад хайлуулна. Бри бяслагаа багахан шараад шаржигнуур талхан дээр тавиад дээрээс нь шинэхэн жимсгэнэ, шоколадаа асгана.

Жижиг үрийн улаан лооль, ногоон навчит ногоотой

Талхан дээрээ хатуу бяслаг үрж цацна. Жижиг үрийн улаан лоолио дундуур нь хувааж нэг талхан дээр тавина. Нөгөө талхан дээрээ ногоон навчит ногоотой хольсон рикотта бяслаг түрхэнэ. Талхнуудаа нийлүүлээд хоёр талаас нь шараарай.

Шаржигнуур тахиатай

Шаржигнуур тахиа моцарелла бяслагтай төгс зохицно, дээрээс нь барбекю соус, ногоон навчит ногоогоор амтлаарай. Шарах шүүгээнд 15 минут шарна.

Цацагт хяруултай

Цацагт хяруулын цээж махыг нарийхан хэрчээд песто соусаар амталж шарна. Шувууны махаа шарсан талхан дээр тавиад – улаан лооль, бяслагаар амтална.

Жигнэсэн төмс, бекон, ногоон навчит ногоотой

Талхаа давстай өндгөнд өнхрүүлж цөцгийн тосонд шарна. Жигнэсэн төмсөө нимгэн түрхээд бекон, сонгино, маш их бяслаг тавьж амтална.

Шарсан улаан лооль, песто соустай

Талхаа шарсны дараа улаан лоолио шарна. Талхан дээрээ моцарелла бяслаг түрхээд песто соус, улаан лооль, базиликаа тавина.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0