Сэрүүхэн өрөөнд унтах нь бие махбодид эерэг нөлөө үзүүлж бодисын солилцоог идэвхжүүлдэг болохыг эрдэмтэд баталжээ.
Хүний биед хоёр төрлийн өөх байдаг: цагаан болон бор. Цагаан – калорийн хуримтлал. Харин бор нь дулаан ялгаруулалтыг хангана. Бор өөхний эс нь шинээр төрсөн хүүхдэд байдаг. Тэдний дулааныг хангаж байгаад нас нэмэгдэх тусам эсийн хэмжээ буурна.
Бор өөх нь калорийн хуримтлалтай цагаан өөхийг бодвол калори шатаах чадалтай.
АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаанаас харахад бие дэх бор өөхийг сэрүүн тасалгаанд унтсанаар нэмэгдүүлж болох ажээ.
Эрдэмтэд нэгэн туршилт явуулсан байна: таван эрүүл хүнийг дөрвөн сарын турш хэмийг нь тохируулж болох тасалгаанд унтуулжээ. Тэдний авах калорийг ч мөн хянаж байсан. Эхний сард 24 хэмд унтсан. Дараа сараас 19 хэм хүртэл буулгажээ, дараа нь буцаагаад нэмсэн байна. Хамгийн сүүлчийн сар нь 27 хэм хүртэл нэмжээ.
Сэрүүн агаар нь бие махбодид мэдэгдэхүйц байдлаар нөлөөлж байсныг тогтоосон бөгөөд нэг сарын хугацаанд сэрүүн өрөөнд унтахад бор өөхний хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байв. Үүний зэрэгцээ инсулинд тэсвэртэй болж байгааг ч тогтоосон. Өөрөөр хэлбэл хүний бие глюкозийг даах чадвар нэмэгджээ. Үүнээс үүдэн чихрийн шижин тусах магадлал багасна гэж эрдэмтэд үзэж байна.
Энэ сард туршилтанд оролцогчид илүү их калори шатааж байгаа нь ч тодорхой болсон. Өндөр хэмтэй тасалгаанд унтаад эхлэнгүүт бүх өөрчлөлтүүд муугаар эргэв. Бор өөхний хэмжээ хуучин хэвэндээ очжээ.
Энэ бол сайхан мэдээ. Сэрүүхэн өрөөнд унтаж амраад л бодисын солилцоогоо идэвхжүүлж болох нь.