in ,

Гэрийн нөхцөлд байгалийн цэвэр бүтээгдэхүүн ашиглан арьсны нүхжилтийг агшаах 10 энгийн арга

Холимог арьстай бүсгүйчүүд тональ кремээ сонгох асуудалтай тулгардаг. Арьсанд түрхсэн тональ крем болон консилер нь арьсны нүхийг бөглөж орхино.

Гэрийн нөхцөлд арьсны нүхийг хэрхэн агшаах вэ?

Арьсны нүхийг далдлахын тулд силикон суурьтай праймер түрхдэг. Энэ бүтээгдэхүүн нь фотошоп шиг л үр дүн үзүүлнэ. Арьс жигдэрч тональ крем гайхалтай тогтоно. Асуудлыг далдлах бус харин шийдэх ёстойг бид мэднэ дээ.

Томорсон нүх – арьсны төрлөөс хамаарахаас гадна байгаль орчны бохирдол, буруу хооллолт, муу арчилгаа, архи, тамхинаас гадна гоо сайхны буруу дадал зуршлаас болж үүснэ.

Томорсон нүхийг огт мэдэгдэхгүй болгоно гэж байхгүй гэхдээ зохих хэмжээгээр агшааж чадна. Ингээд, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нүхийг хэрхэн агшаах талаар мэдэж авцгаая.

Өндөгний цагаан

Өндөгний цагаанаар хийсэн маск нь арьсны уян хатан чанарыг сайжруулж нүхнээс илүүдэл тосыг шингээж авдаг Өндөгний нэг цагааныг 2 х.х овьёосны гурил, 2 х.х зөгийн балтай холиод сайтар хутгана. Цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд 30 минут байлгаад хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Энэ маскийг долоо хоногт 2 удаа хийнэ. Өндөгний цагааны маск – нүх цэвэрлээд зогсохгүй батганаас салахад ч тус болно.

Өргөст хэмхийн шүүс

Өргөст хэмхийн шүүсийг эрдэнэ шишийн гурилтай хольж өтгөн зуурмаг бэлдэнэ. Зуурмагийг нүүрэндээ жигд түрхэж 15 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Зөвхөн нүхийг агшаагаад зогсохгүй арьсны өнгийг сэргээдэг байна.

Улаан лоолийн шүүс

Улаан лоолийн шүүсийг шахаад нүүрэндээ 15-20 минут байлгана. Улаан лооль нь хүчил, калийн агууламж ихтэй тул арьсны толбо арилгах, нүхийг агшаах үйлчилгээ үзүүлнэ.

Косметик мөс

Нүхийг агшаах бас нэгэн үр дүнтэй арчилгаа бол нүүрээ мөсөөр арчих болно. Мөсөөр арчсанаар тосны ялгаруулалтын багасгах, арьсыг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Өглөө нүүрээ угаагаад л мөсөөр арчиж байхыг санаж аваарай.

Сод

Хүнсний сод нь нян, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас батгатай гайхалтай тэмцэнэ. Сод болон бүлээн усыг адил хэмжээгээр хольж зуурмаг бэлдэнэ (тус бүр 2 х.х). Пастаг нүүрэндээ тойрог байдлаар нүүрэндээ зөөлөн түрхэнэ. Нүүрээ хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Арьсны үхэжсэн эс, бохир зэргийг цэвэрлэнэ. Сод нь арьсны хүчил төрөгчийг хангаж рН балансыг зохицуулахад нөлөөлнө.

Зөгийн бал болон сахар

Зөгийн балын ид шидийг бид мэднэ. Нүх агшаах зориулалтаар ашиглахын тулд сахартай хольж скраб болгоно. 1 х.х зөгийн бал, 1 х.х бор сахар холиод бага зэргийн нимбэгийн шүүс нэмнэ. Нүүрээ цэвэрлээд скрабаар зөөлөн иллэг хийнэ. Бүлээн усаар угааж цэвэрлээрэй.

Зуун наст

Зуун настын шүүсээр арьсаа чийгшүүлж нүхийг агшааж болно. Шүүс нь арьсанд шим тэжээл өгөхөөс гадна илүүдэл тосыг арилгаж нүхийг агшаах ажээ.

Шавар

Шавар нь зөвхөн нүхийг агшаагаад зогсохгүй тослогийн хэмжээг тогтворжуулдаг байна. Арьсыг цэвэрлэж цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Шавраар курс маск тавьсны дараа нүүрний арьсны өнгө мэдэгдэхүйц сэргэж ирдэг байна.

Яншуй

Яншуй нь арьсны тослогийг тэнцвэржүүлэх чадалтай ногоо юм. Арьс үрэвсэх, батгыг эмчилнэ. Арьсны нүхэнд хуримтлагдсан бохирыг цэвэрлэх, агшаана, мөн нүүрний улайлт, жижиг сорвийг бүдгэрүүлнэ. Ногоон шинэ яншуйг жижиглэн хэрчээд 1 х.х шүүсийг шахаж авна. Шүүсийг 2 х.х тараг дээр нэмж хутгана. Маскийг нүүрэндээ түрхээд 15 минутын дараа хүйтэвтэр усаар угааж цэвэрлэнэ.

Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүс нь нүхийг агшаахаас гадна арьс чангалах үйлчилгээ үзүүлнэ. Батга арилгах хамгийн шилдэг бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн жимс болоод байгаа ажээ. Тослог арьсанд нимбэгийн шүүс дээр суурилсан маск үр дүнтэй. 1 ц.х нимбэгийн шүүс, 1 ц.х цөцгийг хийж 20 минут байлгана. Арьсны нүхийг агшаагаад зогсохгүй, цайруулах үйлчилгээ үзүүлнэ.

Энэ мэт энгийн аргаар гоо сайхандаа анхаарал тавиарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *