Бид насанд хүрсэн улсууд, найз нөхөдтэйгөө уух тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх уусан арxины хэмжээг бус өөр зүйлийг ч бас анхаарах хэрэгтэй: зарим нэг эм нь сoгтууруулах төрлийн ундаатай урвалд орж таагүй үр дүнд хүргэдэг байна.
Сoгтууруулах төрлийн ундаагаар даруулж уусан тохиолдолд эм болохоосоо илүүтэй хор болох эмийг танд танилцуулж байна.
Алкогольдегидрогеназ фермент нь сoгтууруулах төрлийн ундааг задалдаг. Зарим нэг төрлийн антибиотик нь уг ферментийн ялгаруулалтыг блоклодог, тиймээс бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж ацетальдегидийн хуримтлал бий болно, энэ нь сoгтууруулах төрлийн ундаанаас ч хортой. Үр дүнд нь дисульфирам-этанолын реакц болж маш хүнд хэлбэрийн шарталт үүснэ.
Хүйтний улиралтай зэрэгцээд ханиад томуу ихэсдэг. Ханиадаа эмчлэхээр эмийн сангаас эм авахдаа орцыг нь сайтар шалгаж байна уу. Хэрвээ орцод нь парацетамол байвал эмийн эмчилгээ дуустал арxинаас татгалзсан нь дээр. Энэ хоёрыг зэрэг хэрэглэсэн тохиолдолд элэг маш ихээр гэмтэх ажээ.
Арxи уусны дараа эмийн үйлчилгээ эрчимжиж даралт огцом бууна, өөрөөр хэлбэл этанолын нөлөөгөөр судас тэлдэг байна. Хэдэн цагийн дараа этанолын нөлөө багасч мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлж даралт огцом ихээр нэмэгдэнэ.
Эдгээр эм нь нэг ижил нөлөө үзүүлнэ – сoгтуурлын шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл урьд нь ганц хундага дарсанд яадаг ч үгүй байсан бол нойрны эм уусны дараа сoгтуурлын түвшингөө тогтоолгох хүртэл хэмжээнд согтсон байх магадлалтай.
Статиныг ууж эхэлсэн бол насан туршдаа уух тохиолдол байдаг буюу өвчтөн эмээ солих шаардлагагүй. Жишээ нь, ганц хундага дарснаас хэн ч татгалзахгүй. Буруу л даа. Сoгтууруулах төрлийн ундаа болон статин хоёр урвалд орж рабдомиолиз болон булчингийн үрэвслийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Арxи ууснаас 4-5 цагийн дараа цусан дахь глюкозийн хэмжээ огцом унадаг. Хэрвээ чихрийн шижинтэй бол тэр хүн байнга инсулин хэрэглэж байгаа, сахарын хэмжээгээ бууруулахын тулд. Арxи нь сахарын хэмжээ бууруулах эмийн үйлчилгээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гипогилкемическийн уналтанд ч хүргэнэ.