in

Жирийн нэг төмсийг хамгийн амттай байдлаар бэлтгэх 6 нууц жор. Төмсний нухаш, шаржигнуур төмс гээд бүгд бий…

Төмсөөр маш олон төрлийн хоол хийж болно. Төмсөөр хийсэн болгон амттай байхын тулд дараах зөвлөгөөг санаад аваарай:

Шаржигнуур төмс шарахын тулд төмсөө алчууранд ороож тостой савандаа хийж сайтар хутгана. Галаа багасгаарай.

Төмсний нухшиндаа зөвхөн бүлээн сүү нэмнэ – эс бөгөөс өнгөө өөрчилж болзошгүй. Нухахдаа цахилгаан хэрэгсэл ашиглах хэрэггүй: хэт хурдан нухах нь нухашны бүтцийг өөрчилдөг гэж туршлагатай тогооч нар үздэг.

Хөлдсөн төмсний чихэрлэг амтыг маш энгийн аргаар дарна. Чанаж байхдаа халбага давс, уксус хийгээрэй. Мөн хуучирсан бусад ногоог ч ингэж чанаж болно.

Чанаж байгаа төмсөнд укроп, сармис болон тал сонгино хийнэ – төмс нь амттай, анхилуун үнэртэнэ.

Шинэ ургацын төмсийг хүйтэн усанд сойсны дараа хальсыг нь арилгаарай.

Арилгасан төмсөө хэрэглэхээргүй болсон бол хүнсний скочонд сайтар ороож хөргөгчиндөө хадгална. Төмс харлахгүй, хэд хоног амтаа ч гээхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *