in

Онцгой нөхцөл байдалд орсон үед таны амь насыг аврах 12 арга: Эдгээрийг мэдээд авчихсан байхад та алзахгүй!

Жирийн өдрүүдэд хэн ч тоохооргүй зүйлс аминд орох өдөр бий. Онцгой байдалд биеэ хэрхэн авч явах, гар дор байгаа зүйлсийг хэрхэн ухаалгаар ашиглах зэргийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Яаралтай гал асаах хэрэгтэй болвол өндөгний цаасан хайрцагт мөчир эсвэл нүүрс хийж асаана

Картон цаас хурдан асах бөгөөд галын дулаан их байна. Энэ нь салхитай байхад гал асаах шилдэг арга юм.

Футболкоор усны шүүлтүүр хийх

Бохир устай сав нь дээр, харин нөгөө савыг (хоосон) доор нь байрлуулна. Хувцаснаасаа хэсгийг тасдаж аваад үзүүрүүдийг нь хоёр саванд хийнэ. Шүүсэн усаа айх зүйлгүйгээр уухыг хүсвэл буцалгаад уугаарай.

Тосон харандаа шатаах

Тосон харандааг лаа болгох эсвэл гал асаахад хэрэглэж болно. Энэ харандаа нь шатамхай орцоор хийгдсэн байдаг. Нэг ийм харандаа 30 минут асна.

Дулаацахын тулд хувцсан дотроо хуурай мөчир, өвс хийгээрэй

Өвс дулааныг хадгалж таныг бээрэхээс хамгаална.

Шумуул зэрэг шавьжнууд шатаж байгаа өвсний үнэрээс дайжина

Шумуул зэрэг хаздаг шавьжиас өөрийгөө хамгаалах хэрэгтэй болвол гал руугаа гоньд эвсэл гааны навч хийгээрэй. Үнэр нь зэрлэг амьтдыг ч үргээнэ.

Амьтанд хазуулсан шархан дээр шүдний оо түрхэнэ

Шүдний оо нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас арьс улайх, хавагнахаас хамгаална. Гааны сэнгэнэсэн чанар нь загатнааг дарна.

Зүссэн шархан дээрээ уруулын чийгшүүлэгч түрхээрэй

Уруулын чийгшүүлэгч шарханд нян орохоос хамгаална. Мөн бага хэмд нүүр хөлдөхөөс хамгаалах тул нүүрэндээ ч түрхэж болно.

Цус алдалтыг зогсоох анхны тусламж үзүүлэхдээ тампон хэрэглэнэ

Тампон ариутгагдсан, цус сайн шингээж авдаг тул их цус алдалтыг зогсоож чадна.

Бэлгэвч – ундны ус хадгалах нэг хувилбар

Бэлгэвч ариутгагдсан, бат бөх тул онцгой нөхцөл байдалд ундны ус хадгалж болно. Бэлгэвчний аман дээр жижигхэн гуурс шургуулж усаа юүлнэ. Ойролцоогоор 1 л орчим ус багтах сав болох ажээ.

Медиатор (гитарын чавхдас дуугаргагч) гал хурдан асаахад хэрэгтэй

Гитарын медиаторыг целлулоид гэх материалаар хийдэг. Шатамхай материал тул дүрэлзэн асна. Чийгтэй агаарт ч хурдан асах ажээ.

Луужин хийхэд усан дээр зүүтэй навч тавина

Төөрсөн бол өөрөө луужин хийж болно. Зүү эсвэл сүлбээрэн зүүний үзүүрийг даавуунд (жинсэнд) сайтар үрж арчина. Усан дотор навч тавиад дээрээс нь зүүгээ байрлуулна. Цэнэглэгдсэн үзүүр хойд зүгийг заана.

Хортой могойг хоргүйгээс ялгах

Таныг могой хазсан бол хортой могойд хатгууллаа гэж шууд сандрах хэрэггүй. Хоргүй ч байж болно.

  • Хортой могой хазсан бол урд хоёр шүдний том ором үлдсэн байна. Харин хоргүй бол жижиг шүдний ором хоёр эгнээгээр гарах ажээ.
  • Хортой могойн хүүхэн хараа муурынхтай адил байдаг. Хоргүй могойнх дугуй байна.
  • Хортой могойн сүүлний арьс нь бүхэл байх бол хоргүй могойнх хуваагдсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *