Бид гуньж гутран, хар бараан өдрүүд тэр бүү хэл жилүүдийг үддэг билээ. Ганцаардаж гуниглан, айдас хүйдэст автсан үедээ аз жаргал, баяр хөөртэй амьдралд хүрэшгүй мэтээр сэтгэдэг. Би өөрийг сурагчид болон үйлчлүүлэгчиддээ байгаа зүйлдээ талархсанаар хүн аз жаргалтай амьдарч болдог гэж заадаг. Бид үргэлж л завгүй байдаг бөгөөд өөрийн гаргасан бяцхан амжилтандаа баярлан талархахаа хэдийнэ мартчихсан байдаг юм. Та асар их амжилтанд хүрч, амжилттай явж байна гэж хэсэгхэн хугацаанд төсөөлөөд үз дээ. Амьдрал мэдээж амар биш ч гэсэн бид сөрөг зүйл дээр аль болох бага төвлөрч, юмсыг эерэгээр харж эхлэх юм бол амьдрал амттай болж эхлэнэ.
Дараах 25 шинжээр амьдралдаа амжилттай яваа эсэхээ дүгнээрэй:
1. Таны харилцаа сэтгэл хөдөлгөм байхаа больсон
2. Хүсч байгаа шигээ их мөнгөтэй биш ч боломжийн амьдарч чаддаг
3. Туслалцаа, дэмжлэг авахаас айдаггүй
4. Хаа байгаа газраа өөрийнхөөрөө байж чаддаг
5. Та өндөр шаардлагатай
6. Таалагддаггүй зүйлсээ зүгээр л зөнд нь орхидог
7. Толинд өөрийгөө хараад талархдаг
8. Шүүмжлэхээ багасгаж, илүү эерэг боддог болсон
9. Бүтэлгүйтэл, уналт нь өсч дэвжихийн эхлэл мөн гэдгийг ойлгосон
10. Таны төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүстэй
11. Гэр бүл, найз нөхөд, хайртаасаа “Хайртай” гэдэг үгийг олонтаа сонсдог
12. Нэгэнт л өөрчилж чадахгүйгээс хойш хүлээн зөвшөөрсөн, гэхдээ хүлээн зөвшөөрч чадахгүйгээ өөрчилдөг.
13. Гомдолж байхаа болиод шийдвэр гаргадаг болсон
14. Эцэг эхээ буруутгахаа болин тэднийг байгаагаар нь хүлээн авсан
15. Бусад хүмүүс чиний тухай юу гэж боддог нь чамд хамаагүй
16. Таны өмнөх найз залуу/бүсгүй сайн явж байвал баярладаг
17. Бусдын амжилтанд чин сэтгэлээсээ баярладаг
18. Өөрийн мэдрэмжээ хуваалцан, өөрийнхөөрөө байж чаддаг
19. Өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй
20. Магтаалыг дуртайяа хүлээн авдаг.
21. Хүсэн хүлээдэг зүйлтэй
22. Өөрийн гэсэн зорилготой
23. Бусдыг өрөвдөн хайрладаг
24. Ажлаа чухалчлан үздэг
25. Бусдаар хайрлагдахуйц нээлттэй, халамжтай