Бид бүгд л зуны улиралд маш их дуртай байдаг. Гэхдээ зун болохоор л шумуулнууд олноороо гэрт үймж биднийг багагүй бухимдуулдаг. Шавьжны хор, алуур зэрэг нь хараахан бүрэн төгс шийдэл болж чаддаггүй. Тэгвэл бид таньд гэрийн нөхцөлд гар доорх материалаа ашиглаад шумуулны эсрэг зангийг хэрхэн хийх аргыг хэлж өгье.

Үүний тулд таньд

  1. Хэрэглэсэн 1.5 эсвэл 2 литрийн ундааны сав
  2. Бор элсэн чихэр
  3. Исгэгч
  4. Ус
  5. Хайч хэрэг болно.

 

Хийх аргыг зургаар үзүүлэв

1. Ундааны савны шошгийг хуулж авна.

 

2. Тал хэсгийг нь хайчилж авна.

 

3. 60 мл бор элсэн чихрийг 200мл халуун усанд хийж хайлуулна.

 

4. Хөрсний дараа савандаа хийнэ.

 

5. 1 мл исгэгч нэмж хийнэ. (үүнийг хутгахад нүүрсхүчлийн хий үүснэ)

 

 

6. Хайчилсан хэсгээ дээрээс нь давхарлаж тавина.

 

7. Хар даавуугаар бүрхэнэ.

Хэрхэн ажилладаг нь таньд сонирхолтой санагдаж байна уу?  Шумуулнууд хүн амьтны ялгаруулж байдаг нүүрсхүчлийн хийнд татагддаг. Дээр хийсэн шийдэл буюу элсэн чихэр, исгэгч нь нийлээд нүүрсхүчлийн хийг маш удаанаар ялгаруулж, савыг нээх үед шумуулнууд цугларч усанд орж амьсгал хураах болно.

Та үүнийг туршиж үзээд үр дүнг нь хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published.