Хүүхэд нас бол хамгийн сайхан үе бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ инээлгэхийн тулд ямар ч зүйл хийхэд бэлэн байдаг. Гэвч зарим үед хэтрүүлэх нь ч бий.
Таны хүүхдэд сайнаас илүү муу үр дагавартай 6 зүйлийг танилцуулж байна.
Хүүхэд хөлд оруулагч
Хүүхэд хөлд оруулагч нь ач холбогдол, эерэг нөлөө гэхээсээ илүү хор хөнөөлтэй гэдэг нь батлагдсан. Үүнийг Канадад хэрэглэхийг аль хэдийн хориглосон байдаг.
Хүүхдийн гэмтэл (АНУ-д жилд 8000 гаруй тохиолдол гардаг)
Хөлийн гажилтын жигд бус булчинг хөгжүүлдэг.
Хүнд ачааллаас шалтгаалан сээр нурууны гэмтэлтэй болдог (хүүхдийн нуруу 1 наснаас өмнө тодорхой хэлбэргүй, муруйлт байдаггүй)
Бие даасан чадваргүй тул хожуу алхаж сурдаг.
Энэхүү төхөөрөмжийн хор хөнөөлийг багасгахын тулд насанд хүрэгчдийн хяналтан дор өдөрт 2 удаа 15 минут орчим ашиглах хэрэгтэй.
Шүүс болон сүү
Жимсний шүүс нь витамин бага, элсэн чихэр ихтэй байдаг ба энэ нь шүдний өвчлөл ба таргалалт үүсгэдэг.
Эмч нар 1 нас хүртэлх хүүхдэд шинэхэн шүүс өгөхийг зөвлөдөг. Савласан шүүсийг илүү шинэхэн шүүсээр сольж байх хэрэгтэй.
Үнээний сүү нь төмөр бага агуулах боловч өндөр шим тэжээлтэй бөгөөд энэ нь хүүхэд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Түүнээс гадна бөөр гэмтээх, цус багадалт, харшил болон дисбактеризийг үүсгэдэг.
Үнээний сүүг 1-ээс дээш насны хүүхдэд өгч болох боловч өдөрт 17мг-с хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Сүүг кальциар баялаг хүнс (сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс) болон витамин баялаг хоолоор сольж байх (өндөг, үхрийн гол мах)
Тод өнгийн тоглоом
Сургуулийн өмнөх насны хүүхдүүд тоглоомоор дамжуулан орчин тойрноо болон дэлхий ертөнцийг судалж нийгмийн хандлагыг олж авдаг. Тоглоомын өнгө, электрон дуу чимээ зэрэг нь хувийн шинж чанар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал: өсвөр насныхныг түрэмгий зан, хоосон айдас, хямралд хүргэдэг.
Байгалийн өнгө, материалтай тоглоом сонгох: мод, даавуу. Тоглоом нь зугаа цэнгэлээс илүү боловсрол эзэмшүүлэх бодит байх ёстой.
Дулаан хувцас
Жижиг хүүхдүүдийн биеийн халуун хамгийн бага байдаг. Тэд хэт даарч эсвэл хэт халж байдаг. Халуун нь мэдрэл, мэдрэхүйд нөлөөлдөг.
Хэт дулаан хувцас нь бие махбодийг цаг агаарын өөрчлөлтөөс хамгаалах хамгаалалтыг үгүй болгодог бөгөөд энэ нь хүйтэнтэй холбоотой өвчин үүсгэх, дархлаа сулрахад хүргэдэг.
Хувцас нь байгалийн болоод чөлөөтэй амьсгалж болох материалаар хийгдсэн байх ёстой. Хүүхэд цээж, гэдэс нь дулаан гар нь ягаан үед тайван байдаг.
Электрон төхөөрөмж
LED дэлгэцийн цэнхэр гэрэл нь нүдний торлог бүрхэвчийн гэмтлийг үүсгэж улмаар макуляц үүсэх шалтгаан болдог. Энэ нь хараагүй болгож болзошгүй.
Ухаалаг гар утас, таблет ашиглах үед хүүхэд ертөнцөөс тасардаг. Утасны мэдрэхүйг нарийн боловсруулаагүй учир амьд харилцаа байхгүй.
Хүүхэд өдөрт 1-ээс илүүгүй цаг электрон төхөөрөмж ашиглах хэрэгтэй. Гар утсыг хүүхэд үе тэнгийнхэн эсвэл насанд хүрэгчидтэй харилцахдаа ашиглахгүй байх нь зүйтэй.
Суудлын бүс
Жирэмсэн байх үедээ суудлын бүсээ гэдсэн дээрээ зүүвэл хүүхэд гэмтэх аюулд хүрч болзошгүй.
Бүсээ хэвлийдээ аль болох бага зүү. Хүүхдэд хэтэрхий их дарамт болох учраас босоо зүүхийг хичээ. Жолооны хүрд нь суудалтай ойрхон байрлах бөгөөд бага зэргийн осол гарахад л аюулд хүргэж болзошгүй.