in ,

ГоёГоё ХахаХаха ГунигтайГунигтай Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв

Миний нуруу өвчин намдаагч уусан ч гэсэн их өвддөг байлаа. Харин энэ аргаар 5-хан минутын дотор намдааж чадсан!

Ишиас (бүсэлхий нурууны мэдрэл) – хүний бие махбодийн хамгийн урт мэдрэл юм. Ишиасийн өвчлөл нь нурууны мэдрэлийн доод хэсгээс эхлээд доош хөл, хөлийн ул хүртэл мэдрэгдэх өвчин болно.

Ишиасын ерөнхий шинж тэмдэг:

  • Халуун оргиж бадайрах
  • Суугаа байдалд өвчин ихээр мэдрэгдэх
  • Нэг хөл/өгзгөөр хүчтэй хатгаж өвдөх
  • 12 нугалаа гэдэс болон шээсний эрхтэн хяналтаа алдах (хүндэрсэн байдалд)

Ишиасын өвчний шалтгаан:

  • Дискний өвчлөл
  • Нурууны үрэвсэл
  • Нугасны өвчлөл
  • Нугасны сувгийн өвчлөл
  • Бэртэл гэмтэл
  • Хавдар

Ишиасын өвчнийг таслан зогсоох:

  • Биеийн зөв байрлал
  • Тухтай матрас дээр унтах
  • Нурууны булчин чангалах байнгын дасгал
  • Булчин сунгах байнгын дасгал
  • Нурууны доод хэсэгт дэмжлэг үзүүлэх тохируулдаг сандал дээр суух

Ишиасын үед өвчин багасгах дасгалууд.

Сунгалтын дасгал

Шалан дээр нуруу тэгш, хөлөө сунгаад тэгш сууна. Гүнзгий амьсгал авч урагш тонгойж гараараа хөлийн хуруунд хүрэхийг хичээнэ. Энэ үед амьсгалаа гаргана. Энэ байрлалд 30 секунд орчим байхыг хичээнэ. 5-7 удаа хийнэ.

 

Нурууны булчин чангалах дасгал

Нуруугаараа дээш харж хэвтээд өвдгөө 90 хэмийн өнцөг гаргахаар нугална. Гараа хоёр тийш салгасан байна, хөлөө аажим өргөж буулгана: Дасгалыг 5 удаа хийнэ.

Сунгалтын дасгал

Нуруугаараа дээш харж хэвтээд өвдгөө нугална. Нэг хөлөө нэг өвдөг дээрээ тавина. Өгзгөө өргөөд энэ байрлалд 20 секунд барина. Нөгөө хөлөөрөө мөн давтан хийнэ.

Өвдөг, цээжний булчин сунгах дасгал

Нуруугаараа дээш харж хэвтээд өвдгөө нугална. Хөлийн ул шаланд бүрэн наалдсан байна. Гараа нэг өвдөг дээрээ тавьж цээж рүүгээ татна. Энэ байрлалд 20 секунд байна. Нөгөө хөлөөрөө давтан хийнэ.

 

Нуруун дээрх дасгал

Нуруугаараа хэвтээд, хөлийн ул, гарын алга шаланд гүйцэд хүрсэн байна. Нуруугаа нумлаад энэ байрлалдаа хэдэн секунд байна. Нуруугаа шаланд буулгаад бэлтгэл байдалдаа ирнэ. Дасгалыг 10 удаа хийнэ.

Өгзєгний дасгал

Нуруугаараа хэвтээд өвдгөө нугална. Зүн хөлөө өргөөд баруун гуян дээрээ тавина. Гараа баруун гуян дээр тавьж өргөнө. Энэ байрлалд 20 секунд барина. Хөл тус бүрээр 3 удаа хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *