in ,

Хувцсан дээр тогтсон дезодорантын толбыг арилгахад туслах 7 арга: Үр дүн нь тэр дорхноо харагдана

Дезодорант ариун цэвэр сахихад сайн туслагч байхаас гадна багагүй төвөг учруулагч болно. Үнэтэй ч гэсэн хувцсан дээр толбо үлдээх нь бий. Яаран сандран хими цэвэрлэгээ рүү гүйх хэрэггүй.

Хувцсан дээрх дезодорантын толбыг арилгах 7 аргыг танд танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд танд бонус бэлдсэн байгаа.

Анхаарах зүйл: доорх бодисуудыг хэрэглэхээс өмнө хувцасны үл харагдах хэсэгт туршиж үзнэ үү.

Давс

Даавуунд шингээд удаж байгаа толбыг ч давс арилгаж чадна. Цагаан, хар өнгийн хувцсанд айх зүйлгүй хэрэглээрэй.

Чимх давс авна. Толботой хэсгийг норгоод давсаа цацна. 8-12 цаг байлгана, хонуулсан ч болно. Дахиж хувцсаа норгоод давс цацаж сайтар үрнэ. “Пилинг” хийж дууссаны дараа угаалгын машинд хийж угаадгаараа угаана.

Уксус

Уксусаар толбыг норгоод хонуулна. Өглөө нь угаадгаараа угаана. Өнгөтэй хувцаснаас гадна үстэй хувцсанд ч тохиромжтой арга.

Гэхдээ цагаан өнгийг энэ аргаар цэвэрлэхгүй – шарлаж болзошгүй. Шарлуулахгүйн тулд  энэ аргаар цайруулж угаана.

Нимбэгийн шүүс

Дезодорантын шинэхэн толбыг нимбэгийн шүүсээр арилгаж болно.

Толбо дээр хэдэн дусал шүүс дусаагаад 5-10 минут байлгана. Дараа нь бүлээн усаар гараараа угаагаарай.

Аяга таваг угаагч шингэн бодис

Аяга таваг угаагч шингэн бодис маш олон төрлийн бохирыг тэр дундаа дезодорантын толбыг арилгах чадалтай.

Бодисоо түрхээд 30 минут байлгаад урсгал усанд хувцсаа угаагаарай.

Архи эсвэл спирт

Хар бараан өнгөтэй хувцсан дээр тогтсон толбыг гайхалтай арилгана.

Толботой хэсэг дээр спирт, архиа дусаагаад хэдэн минут байлгана. Ихэнхдээ үр дүн нь шууд мэдэгддэг, зарим тохиолдолд 1 цаг орчим байлгах нь ч бий. Дараа нь хувцсаа сайтар угаана.

Нашатырийн спирт

Нашатырь – бохирдолтой тэмцэхэд туслах үнэнч туслагч. Дезодорантын цагаан толбыг арилгахын тулд 50/50 харьцаагаар устай хольж толбыг арчина. Хэдэн минутын дараа хувцсаа угаана.

Цагаан хувцас дээр тогтсон цусан толбыг арилгах арга энд байна. Нашатырийн спирт эвгүй үнэрийг ч сайн дарж чаддаг ажээ.

Устөрөгчийн хэт исэл, сод, аяга таваг угаагч шингэн саван

Толбо болон үнэрийг дараах уусмал арилгана: 4 х.х устөрөгчийн хэт исэл, 1 ц.х шингэн саван, 2 х.х хүнсний сод.

Уусмалаар толбыг норгоод хэдэн цаг байлгана. Дараа нь хувцсаа угаадгаараа угаана. Хэрвээ гүн толбо бол энэ аргаар арилгаж үзнэ үү.

Бонус: хуучин шилэн трико

Шинэ хувцас өмсөөд л цагаан толбо болгох үе тохиолддог. Сайхан мэдээ: дезодорантын шинэхэн толбыг хормын дотор арилгана. Энэ тохиолдолд шилэн трико, оймс байхад л хангалттай. Гол нь цэвэрхэн трико, оймс байна. Бөөрөнхийлөөд толбыг үрж арчина. Ид шид – толбо нүдэн дээр л арилна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *